Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Өнөөдөр 08:00-аас 20:00 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.