11:00 цагаас НМХГ-ын 511 тоотот Геодизи, зураг зүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна.
11:00 цагаас Дорнод аймаг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвдМонгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2014” тактикийн хээрийн сургуулийн нээлт болно.
11:10 цагаас Иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудал болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх болсон талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагаас газар өмчлөх цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах үйл ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044, 88112919
12:00 цагаас “Эрдэнэт Булган”-ы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган салбарыг татан буулгах тогтоол гарсныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж Булган салбараас Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
13:00 цагаас англи хэлээр хэвлэгдсэн судлаач, орчуулагч Го.Акимын “Хөрстөд ганц Чингис хаан” номын нээлт Монголын хүүхдийн номын ордонд болно.
14:00 цагаас Монголын байгаль орчны чиглэлээр Сүхбаатар, Дорноговь аймагт ажилласан АНУ эрдэмтэн, доктор профессор Пол Робинсонтой уулзалт хэвлэлийн бага хурал Зоос гоёл компанийн байрны 501 тоотод болно. Утас: 70000002
18:00 цагаас “Милл кино компани” болон “Монголфилм групп”-ийн хамтын бүтээл “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны киноны албан ёсны нээлт III, IV хорооллын “Өргөө” кино театрын гадна талбайд болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.