Монголын загвар өмсөгч бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт ур чадвар, гоо үзэсгэлэнгээ гайхуулсаар байгаа. Харин эрэгтэй моделиудын хувьд олон улсын тавцанд гарсан нь тийм ч олон биш байдаг. Тэгвэл олон улсын супер модель Б.Билгүйтэй хэмээх залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж тэндээ багагүй амжилттай ажиллаж яваа загвар өмсөгч юм. Тэгвэл Б.Билгүйтэйд олон ангит киногоор алдартай Монголчуудын шимтэн үздэг Солонгос сериалд тоглох санал ирсэн гэнэ. Тодруулбал “SBS” телевиз 2015 онд дэлгэцнээ гаргах “Descendants of the Sun” олон ангит киноныхоо гол дүрд тоглох саналыг түүнд тавьжээ.
Энэхүү киноны зохиолыг “Боловсон эрчүүд”, “Парист учирсан хоёр”, “Нууц цэцэрлэг” зэрэг олон уран бүтээлийн зохиолыг бичсэн азид төдийгүй европын орнуудад алдартай болсон Kim Eun Sook бичсэн аж. Тэрээр ямагт солонгостоо төдийгүй азид алдартай жүжигчидтэй хамтран ажилладаг юм. Энэ удаа тэрбээр найруулагч болон жүжигчдийн сонгон шалгаруулалтаас өрсөж, загвар өмсөгч Б.Билгүүтэйд менежерээрээ дамжуулан санал тавьсан байна. Харин Монгол улсынхаа нэрийг азид гаргаж яваа загвар өмсөгч залуу маань тэрхүү киноны саналыг хүлээж авах болов уу.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.