antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2014 Comments are off

Хятадын компанид хууль бус зөвшөөрөл олгожээ

нийтлэсэн Admin

uuluurhaiУвс аймгийн Хяргас сумын Марцын голын голдиролд алтны олборлолт хийж байгаа талаар “Дэлхийн Монгол Ногоон хөгжил”, “Босоо Хөх Монгол” Төрийн бус байгууллагаас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 4-нд Увс аймагт ажиллаад ирсэн байна. Энэ тухайгаа “Босоо Хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Шинжээравдан “Хүн, мал ундаалдаг Марцын голд алт олборлох зөвшөөрлийг Ашигт малтмалын газар “Цэрэнбадам” компанид 2013-2043 он хүртэл 30 жилийн хугацаатай өгсөн байна.

Мөн хяналт тавих үүрэгтэй МХЕГ, БОНХЯ сумын Засаг даргад алт олборлохыг дэмжсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Хятадын хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” компанийн захирал малчдад чихэр жимс тараан аргадаж бас аргалж, эсэргүүцсэн иргэдийг нь дарамталдаг. Мөн сумын цагдаагийн албан хаагч нь компанийн талд орж биднийг сүрдүүлсэн. Эх орныхоо газар шороог харийнханд худалдаж, төрсөн нутагтаа гадны хүмүүст дарлуулж байгаа энэ үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэв.

Тус компанийн үйл ажиллагааг зогсоохоор Хяргас сумын малчид, ард иргэд гарын үсэг цуглуулж удаа дараа эсэргүүцэж аймаг, сумын удирдлагууддаа ханджээ. Гэвч аймгийн удирдлагууд алт олборлож байгаа компанийг дэмжиж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг сануулсан албан бичиг Хяргас сумын Засаг даргад явуулж дарамталжээ. Тус компанийг алт олборлосноос хойш голын уснаас ундаалсан нутгийн иргэдийн 20 гаруй мал үхсэн байна. Иймд иргэд “Дэлхийн Монгол Ногоон хөгжил”, “Босоо Хөх Монгол” Төрийн бус байгууллагаас тусламж хүсч хандсан байна.

Ugluu-logo

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car