Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 15. Адъяа гараг. Яруу эгшигт одтой, 3 хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.