Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомонд шалгалт хийж эхэлжээ. Энэ шалгалтаар тус хүрээлэнгийн 50 гаруй тоглоомын аюулгүй байдлыг шалгах аж.Өнгөрсөн сарын сүүлээр цахим хуудсан дахь мэдээллийн мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүрээлэнгийн “Галзуу хулгана” тоглоомд шалгалт хийсэн. Шалгалтаар тус тоглоомын аюулгүй ажиллагааг хангадаггүй, мэргэшсэн оператор ажилуулдаггүй, хамгаалалтын бүс хуучирсан гэх мэт зөрчил илэрсэн. Тиймээс энэ удаа мэргэжлийн байгууллагаас бүх тоглоомонд шалгалт хийхээр болж, өнөөдрөөс эхэлж байгаа аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.