antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2014 Comments are off

Эмэгтэй баг тамирчид долоон медаль хүртлээ

нийтлэсэн Admin

emcholПольшийн Домброва Гурнича хотноо эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээнд манай эмэгтэй баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 7 медаль хүртсэн байна.

Тодруулбал тэмцээний эхний өдөр 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж, манай 5 эмэгтэй бөх барилдсанаас 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд нар алт, 60 кг-ын жинд П.Орхон хүрэл медалиар энгэрээ мялаав.

Харин тэмцээний сүүлийн өдөр 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, манай 6 эмэгтэй бөх дэвжээнд гарч хүч үзсэнээс 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авлаа.

Энэ тэмцээнд Австри, Афганистан, Беларусь, БНХАУ, Болгар, Испани, Иран, Казахстан, Латви, Мехико, Молдав, Монгол, ОХУ, Польш, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 23 орны 80 гаруй эмэгтэй бөх өрсөлдсөн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car