
Харин “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүргийг холбогдох албаныханд өгснөөр энэ сарын 30-наас явган зорчигчийн зам тавих ажил эхэлсэн байна. Зам тавих ажлыг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн “Баруун салбар” хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор 7 айл хашааны газраа 2 метр орчим татсан байна.
Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь чөлөөлж, замын баруун хэсэгт 8 айл газраа чөлөөлөөгөөгүйгээс явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээж чадаагүй байсан юм. Ирэх долоо хоногт үлдсэн хэсгийг гүйцээж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.