Энэ сарын 31-ний өдөр Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчэнлин хийдээс бусад сүм хийдүүд хамтран “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа аж. Энэхүү арга хэмжээний үеэр Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний Номын Санд байгаа “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдаж байсан “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 -14:00 цагт залах аж. Тус судруудын агуулгыг таниулан, үндэснийхээ үнэлэгдэшгүй өв соёлоор бахархах, дээдлэх сэтгэлгээг нийгэмд бий болгох үүднээс дэлгэж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцлон хэллээ.
Мөн энэ өдөр “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дэлгэж, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.