antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2014 Comments are off

Үнэ төлбөргүйгээр элэгний вирүсийн шинжилгээ авч, хавдартай иргэдэд зөвлөгөө өгнө

нийтлэсэн Admin

elegvirusӨнөөдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр Дэлхийн хепатитын өдөр.

Энэ өдөр “Оном сан” Төрийн бус байгууллага, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Халдвартын тэнхимтэй хамтраад ард түмэнд элэгний хепатит вирүсийн талаар таниулах сурталчилгаа явуулах гэж байна. Үйл ажиллагаа нь өнөөдөр 12.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбай дээрээс эхлэх ажээ.

Мөн ХӨСҮТ-ийн Хүлээн авах тасгийн хажуугийн сургалтын танхимд 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй элэгний вирүсийн шинжилгээ авч элэгний хатуурал цирроз хавдартай иргэдэд зөвөлгөө өгөх гэж байна. Монгол орон даяар элэгний хепатит вирүсийг устгах үндэсний хөтөлбөр төсөл ажлыг эхлүүлэн HCV HBsAg вирүстэй иргэдийг эрт оношлож хяналтанд оруулах, эмчилгээд хамруулах мөн элэгний вирүстэй иргэдийг бүртгэн авч эмчлэх зорилгоор 151103 тусгай дугаараар бүртгэж авч байгаа ажээ. Иргэд энэхүү дугаарт өөрийн овог нэр, нас хүйс регистрийн дугаар ямар вирүстэй вэ гэдгээ мессежээр илгээж бүртгүүлэх боломжтой.

Манай оронд тойм тоогоор 300 гаруй мянган хүн архаг хепатитын халдвартай амьдарч байгаа төдийгүй ихэнх хүмүүс халдвартай болохоо мэддэггүй гэсэн баримт байна.

Элгийг сонгомлоор гэмтээдэг есөн төрлийн  вирүс байдгаас манай улсад хамгийн өргөн тохиолддог нь A, B болон C вирүсүүд  юм. Сүүлийн жилүүдэд Е, D хепатит мөн тохиолдож байна.  А, Е хепатит нь архагшдаггүй.  B, C, D вирүсүүд  нь элэгний архаг үрэвсэл улмаар  элэгний хатуурал,  элэгний хавдар зэрэгт хүргэдэг. Та дэлгэрэнгүй мэдээллийг eleg.mn сайтаас аваарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car