antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2014 Comments are off

Засгийн газрыг дэмжигч хэвлэлийнхэн төсвийн мөнгөөр зоолж түүнд багтаагүй нь хаагдаж хоригдож байна

нийтлэсэн Admin

zasgiin-“Цэвэр агаар сан” төсвийн мөнгөөр сайтуудтай сая саяар гэрээ байгуулж байжээ-

Төсвийн мөнгөөр хэвлэлийг тэжээдэг, “боомилж буй олсонд” нь толгойгоо шургуулахыг хүсээгүй бол сэтгүүлчийг нь хорьж хэвлэл мэдээллийн хэрэгслийг нь хаадаг ийм л ардчилсан нийгэмд бид амьдарч байна. Сонины талбайг төлбөр төлж худалдан аваад өөрөө хариуцлагаа хүлээнэ гээд ярилцлага нийтлүүлсний төлөө би Ерөнхий сайдын албан тоотын дагуу дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж үзсэн. Азаар ярилцлага өгсөн хүн маань шударга, хүн чанартай, “чөмөгтэй” эр байсан тулдаа “Тэгж хэлсэн хүн нь би” гээд асуудлыг өөртөө татаж авсан. Бидний хэн нь ч хоригдоогүй. Ердөө л цагдаагийн байгууллагаар дамжуулан “айлгасан” хэрэг. Хоригдоогүй шалтгаан нь үзэл бодол, таамаглалаа чөлөөтэй илэрхийлсэн явдал. Харин цагдаагийн байгууллага дээр дуудсаны шалтгаан нь “Ерөнхий сайдаар оролдож, бичиж болохгүй. Тэр ч байтугай түүний нэр оролцсон нийтлэл материал дээр нэрээ тавьж болдоггүйг анхааруулсан “Айлгах төлөвлөгөө”-нд миний ярилцагч бид хоёр өртөж л дээ. Дараа нь УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр улс төрийн бараг бүх нам, эвсэл, нэр дэвшигчдэд үнэ төлбөр гэлтгүй “үйлчилж” ердөө л “амьд байхын тулд”, ард түмэнд ойр байхын төлөө ашгийг хойш тавин зүтгэсэн “Шонхор” телевизийн “амыг барьсан”. Шалтгаан нь техникийн үзүүлэлт гэх боловч түүнээс муу техниктэй телевизүүд “мэнд үлдсэн” болохоор яагаад гэдэг нь ойлгомжтой болоод ирэв. “Үзэгчдэдээ баярлалаа, баяртай” гэж хэлье гэхэд нь төрийн хамгаалалт хүртэл гарч сүржигнээд телевизийг яаж хаадгийг бодитоор нь үзүүлсэн тухай уран бүтээлчид нь халаглан ярьдаг юм билээ. Ингээд “байгалийн шалгарлаар” хэний, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дарангуйллын шуургыг сөрөн “ялалт”-д хүрээд байгааг ажиж эхлэв.

 Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн төрсөн дүү болох Норовын Отгонбаярын үүсгэн байгуулсан “АГРАР” ХХК-ийн duulian.mn вэб сайт гэж бий. Ерөнхий сайдыг өмнөх Засгийн газарт Шадар сайд байх үеэс “гэлдэрч” эхэлсэн энэ сайт эдүгээ Засгийн газрыг магтан дуулагчдын нэг болсон. Энэ ч яах вэ, байдаг л зүйл. Гэтэл байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт хийдэг “АГРАР” компани дээрх сайтаар дамжуулан 2012, 2013 онд хоёр удаагийн үйлдлээр нийт 20 сая төгрөгийн гэрээ хийсэн байх юм. “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагааг сурталчлах агуулга хийгээд гэрээний дүн нь ноцтой биш боловч агуулгын хувьд төсвийн мөнгөөр Ерөнхий сайдын дүүгийн компани сайт байгуулчихаад “тэжээгдээд” байгаа нь хөндөхгүй байхын аргагүй асуудал байгаа биз. Гэхдээ гэрээг Норовын Отгонбаяр яалаа гэж хийх вэ. Түүний удирддаг “АГРАР” ХХК-ийн менежер С.Алтангэрэлийн гараар “могой бариулснаар” Цэвэр агаар сан, duulian.mn сайт хоорондын гэрээ хийгдэж төсвийн 20 сая төгрөг Н.Отгонбаярынхны орлого болов. Н.Отгонбаярынхны гэсний учир нь тэрбээр өөрөө болон өөрийн хүүхдүүд болох Даваажав, Даваахүү нар мэдээ, мэдээлэл боловсруулах, сайтдаа байршуулах ажлыг гүйцэтгэдэг аж. Харин тус сайтын бусад ажилтан дээрх гэрээ, санхүүжилтын талаар мэдэхгүй. Тэр байтугай гэрээнд гарын үсэг зурсан менежер С.Алтангэрэл хүртэл мэдэхгүй байгаа нь санхүүжилтийн үйл ажиллагаа нь хэр нууцлалтайг харуулж байна. Гэвч аудитын дүгнэлтээр илэрсэн баримтуудаас тодорхой харж болохоор байгаа юм.

Мэдээж “Цэвэр агаар сан” үйл ажиллагаагаа ганцхан сувгаар, тэр тусмаа тийм бүдэг, хэн ч мэдэхгүй сайтаар л сурталчилж байсангүй. Тус сангийн захирал Н.Хүрэлсүх өөрөө “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөр бусдын нэр дээр www.ugluu.mnwww.tvmongolia.mnсайтуудыг  байгуулж байжээ. Тэр ч байтугай “Цэвэр агаар сан”-гийнхаа жолооч Б.Мөнхзоригийн нэрээр нутгийн дүү Ц.Мөнхбаатартай хамтран 2012 оны аравдугаар сард “Өглөөний өртөө” ХХК, www.ugluu.mn сайтыг, 2013 оны нэгдүгээр сард 25 дугаар суваг телевизийн нэгэн сэтгүүлчтэй хамтран “Ти Ви Монголиа хамт” ХХК, www.tvmongolia.mn сайтуудыг байгуулжээ. Ийнхүү хэвлэлийн магнат болох шахсан “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх www.ugluu.mn cайтаас 51 хувь, www.tvmongolia.mnсайтаас 60 хувийг эзэмших болжээ. Нэгэнт эзэмшиж байгаа болохоор хөрөнгө оруулалт хийхээс аргагүй. Ингээд 2012,2013 онд хамтарч ажиллах гэрээгээр www.ugluu.mn сайтад 35 сая төгрөг, www.tvmongolia.mnсайтад 2013 онд хамтран ажиллахаар 15 сая төгрөг гээд нийт 45 сая төгрөгийг эгээ л хэтэвчнээсээ авч өгөх мэт улсын төсвөөс гаргаад өгчихсөн нь аудитын дүгнэлтээр нотлогдсон байх юм.

Зөвхөн ганцхан жишээг дурдахад ийм байна. Байдаг л зүйл шүү дээ гэж дуугүй өнгөрөх амархан. Гэхдээ ийм дутагдлыг арилгана гэж ардчиллынхан сонгуулийн үеэр ярьж байв. Итгээд сонгосон бидний татварт төлсөн мөнгийг ийнхүү тархи угаах хэрэгсэл худалдан авахад зарцуулаад байсан нь харамсалтай.

Өнөөдөр Ерөнхий сайдыг шүүмжлэхээс айж байна. Учир нь сэтгүүлчид үнэний төлөө ажилладаг л гэдэг. Гэвч  “Амьдрахын тулд бичдэг билүү, бичихийн төлөө амьд яваа билүү” гэдэг сонголтод гол учир нь байгаа юм. Бид амьдармаар, зах зээлд өрсөлдмөөр, өөрсдөө муу ажилласныхаа төлөө л дампуурдаг болмоор байна. Түүнээс биш Ерөнхий сайд, Засгийн газар таалагдаагүйнхээ төлөө үйл ажиллагаагаа хаалгадаг байж ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж яаж хэлэх юм бэ. Төсвийн мөнгөөр өөрсдийгөө магтан дуулагчдыг тэжээдэг, бусдыг нь хорьдог, хаадаг байхаа боль. Бас Ерөнхий сайдыг шүүмжилсэн намайг төсвийн мөнгөөр эрж хайхаа больчих л доо. Төрд олон тулгамдсан ажил бий. Лав л сэтгүүлч олох, тэднийг намнах, хэвлэлийнхний амыг барихаас илүү чухал ажил олон байна.

Мэдээлэлгүйгээр хариуцлага үгүй. Мэдээлэл бол эрх мэдэл. Хамгийн баян хүн хамгийн их мэдээлэлтэй байдаг. Хэрэв өнөөдрийн эрх баригчид хэтэвч хоосон надаас бага мэдээлэлтэй байгаа, тэгээд сэтгүүлчдээс айж байгаа бол “Уучлаарай, дансан дахь мөнгөнөөс чинь бид хавьгүй хүчтэй байгаа юм байна”. Сэтгүүлчдээс, бидний бичдэг үнэнээс айж амьдар л даа. Тэгээд л болоо.

Чөлөөт хэвлэл мэдээлэл нь хараат бус шүүх засаглалын нэгэн адил улс төрчдийнөмнө хариуцлага хүлээх ёсгүй хоёр эрх мэдлийн нэг юм. Хоёул нийгмийн амьдралд коррупцтай тэмцэх тэмцэх хүчирхэг зэвсэг юм. Төсвийн буюу нийтийн хөрөнгө мөнгөөр санхүүждэг бүх албан тушаалтанг бид анхааралтай хянаж байх үүрэгтэй .

Сэтгүүлчдийг улстөрчид шиг томилдоггүй. Энэ нь хэвлэл мэдээллийн амыг боох оролдлого ямагт хийсээр байдгийн гол нууц нь юм шүү дээ.

Хэрэв “Үнэнийг бичсэн бол үүдээ барь” гэсэн зарчмаар ажиллавал Азийн анхны ардчилсан орон гэхчлэн гайхуулдаг Монгол Улс “ардчилсан маягийн дарангуйлал”-аараа тэргүүлэх нь лавтай.

Ж.Мөнхбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car