antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2014 Comments are off

Нүдний контур буухаас “хамгаалах” 6 арга

нийтлэсэн Admin

beautiful cute eyes face-t67962Нүдний контураа буулгахгүй байх аргыг хайж байна уу? Бүсгүйчүүд бидний хамгийн дуртай нүүр будалтын хэрэгсэл боловч, хэрвээ буухаас нь хамгаалах ямар нэгэн алхам хийхгүй бол өдрийн төгсгөл болоход л хурдан гэртээ харимаар болсон байдаг. Энд нүдний контур буухаас сэргийлж болох үр дүнтэй аргуудыг хүргэж байна. Аль нэгийг нь хэвшил болгоход л асуудал үгүй болно.

Урьдчилан сэргийл
Контураа буухаас хамгаалах хамгийн энгийн арга бол брэндийн, чанартай контур хэрэглэх юм. Нүдийг чинь тодруулдаг хэрэгсэлдээ мөнгө зарцуулахаас бүү татгалз.

Өө дарагч!
Контур нүдний минь доогуур нарийн зураас шиг буусан байхад хичнээн дургүй хүрдэг гээч! Нүдний гэрлийг бууруулахаас гадна, үнэхээр бохир харагдуулдаг. Гэхдээ контураа тавихаасаа өмнө өө дарагч хэрэглэснээр энэ асуудлаас сэргийлж болох юм байна лээ. Өө дарагч нь контурны зураасыг цэгцтэй харагдуулж, бууж нялагдахаас хамгаалдаг.

Хамгаалах будалт
Контураа буухаас хамгаалах нилээд хэрэгтэй аргуудын нэг бол будалт. Эхлээд контураа тавьчихаад, яг ижилхэн өнгийн нүдний будгаар маш нарийн бийр ашиглан контурны зураасныхаа дээхнүүр зурж өгөөрэй.

“Зурах” техникт суралц
Бид уруулын будгийг давхарлаж будвал илүү тогтоц сайтай бас тод харагддагийг мэднэ. Яг үүн шиг нүдний контураа ч гэсэн давхарлаж будаарай. Олон давхарласан контур урсаж, арилдаггүй бөгөөд удаан тогтоцтой байдаг. Будгаа сэргээхдээ ч үүнийг цэвэрхэн хийх шаардлагатай учир “зурах” техник чухал шүү.

Тос шингээгч салфетка хэрэглэ
Тослог арьсан дээр тавигдсан контур урсах нь их байдаг. Өдрийн хагас болмогц л нүүр чинь тослогтож, будаг чинь буугаад эхэлдэг биз? Ийм үед тос шингээгч салфетка хамгийн их хэрэгтэй. Дөнгөж гялайгаад эхэлмэгц нь зовхиныхоо тэр хэсгийн тосыг шингээгээд авчихаж байгаарай. Ингэж чадвал чамайг арилгахаас нааш будаг чинь буухгүй.

Арьсныхаа онцлогт тохируул
Эмэгтэй хүн болгон өөрийн арьсны онцлогт тохируулан контураа сонгох хэрэгтэй. Контур нь шингэн, гелен, хатуу харандаан мөн зөөлөн хэлбэрүүдтэй байдаг. Хэрвээ та нилээд тослог арьстай бол зөөлөн хэлбрийн контур нь харандаан контур хэрэглэснээсээ илүү амархан урсаж, буух магадлалтай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car