antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2014 Comments are off

Улаанбаатарт 29 хэм халуун байна

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар аагим халуун болохыг анхааруулж байна.

2014 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 7 дугаар сарын 25-наас 2014 оны 7 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд зарим газраар, 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь талын нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 26-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car