antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2014 Comments are off

Гэр хорооллын 3 гудамжид хог хаях байгууламж барина

нийтлэсэн Admin

hogiintsegУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн  6 хороонд загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа  гэр хорооллын 3 хороонд боловсон хогийн цэг барихаар төлөвлөжээ.
Төлөвлөж байгаагаар тус хогийн цэг нь  нэг загвар, тохижилттой байх төдийгүй орчин тойронд нь ил задгай хог хаягдал үүсэхгүй байхаар зориулагдсан тусгайлсан байгууламж байх юм байна.  Мөн тухайн байгууламжид байнгийн ажилчид ажиллаж, хогийг ангилан ялгах, тээвэрлэх зэрэг үүрэг гүйцэтгэх юм байна.
Эхний ээлжинд  Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд Дарь-эхийн 47-р гудамжид, Чингэлтэй дүүргийн 16-р хороо Хайлаастын зам дагуу Согоотын 55 дугаар гудамжид, ХУД-ийн 13-р хороо, 7 хэсгийн задгайн Туулын 7-р гудамжид хог хаях байгууламжийг  барина гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car