antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2014 Comments are off

Барак Обамад хортой захидал илгээсэн жүжигчин бүсгүй 18 жилийн хорих ял авчээ

нийтлэсэн Admin

sheronӨнгөрсөн жилийн зургаадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг нарт хүний биеийг ноцтой хордуулах үйлчилгээтэй “Рицин” хэмээх бодис нэвчүүлсэн захидал  ирж байсан билээ. Тэгвэл уг хэргийн сэжигтэн 36 настай жүжигчин Шэннон Ричардсонг хорт бодис үйлдвэрлэж, хадгалсан гэж үзэн 18 жил хорих ялаар АНУ-ын Техас муж улсын холбооны шүүх  шийтгэсэн байна.

Шэннон Ричардсон энэ хэрэгт нөхрөө буруутган мэдүүлж байсан ч эл хэрэгт ямар ч холбогдолгүй болохыг холбогдох албанаас тогтоосон байна. Жүжигчин бүсгүй хорт бодисыг интернэтээр худалдаж авсан болохыг цагдаа нар олж илрүүлсний дараа хэргээ хүлээжээ. Кино, телевизийн олон ангит кинонд туслах дүр бүтээдэг байсан жүжигчин бүсгүй зургаан хүүхдийн ээж бөгөөд цагдаад саатуулагдан шалгагдаж байхдаа бага хүүхдээ төрүүлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car