antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2014 Comments are off

“Play time” наадмаар нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана

нийтлэсэн Admin

busnuudАмьд хөгжим сонирхогч залуусын дунд жил бүрийн долоон сард “Play time” наадам зохиогддог билээ. Тэгвэл энэ жил Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам болно. 13 дахь жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар  ажиллахаар болжээ.
“Дүнжингарав” худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын долоон автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг бол энэ өдрүүдэд  49.5 рейс хийхээр болсон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car