antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Нийслэлийн хүн ам таван саяас дээш хүрсэн тохиолдолд метро ашигтай ажиллах боломжтой

нийтлэсэн Admin

– 2020 оноос хотын төвөөр метро сүлжинэ –

Улаанбаатар хотыг метротой болгох ажил өрнөж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр метро барих асуудлаар Японы “Жайка” байгууллага болон Италийн ItalFERR, SALCEF, Salini Costruttori, Ancalso STS групп, албаны хүмүүсийг урьж уулзалт хэлэлцүүлэг хийсэн юм. Нийслэлд метро барих судалгааг Жайка эхлүүлжээ. Тус байгууллага Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд энэ төлөвлөгөөн дээрээ үндэслэн метроны судалгааны ажилдаа орсон байна.

Нийтийн тээврийн салбарын үйлчилгээг сайжруулах асуудал Улаанбаатар хотод нэн тулгамдсан асуудал болсныг иргэдээс авсан санал асуулга харуулж байна гэж “Жайка” төслийн удирдагч Нагая хэлэв. Тэрбээр хотын төв хэсгээр буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл газар доогуур, харин бусад хэсгээрээ ил явах метро зохимжтой гэдгийг илтгэлийнхээ үеэр танилцуулсан. Хотын төв хэсгийн зогсоолууд дээр үйлчилгээний цогцолборыг газар доогуур байгуулахаар төлөвлөлт хийсэн аж.

Хөрөнгө оруулалтын судалгааг хийж үзэхэд РРР буюу төр хувийн хэвшлийн түншлэлээр метро барих нь зүйтэй гэж Жайкагийнхан үзэж байгаа юм байна. Төсөл хоёр хэсгээс бүрдэх ба дэд бүтэц нь Засгийн газар, төрийн өмч байх ёстой. Харин тээврийн хэрэгсэл нь хувийн хэвшил түрээс төлөх байдлаар ашиглаж болох юм” гэж үзжээ. Хэрвээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлвэл зургаан жилийн дараа, өөрөөр хэлбэл 2020 оноос хотын төвөөр метро сүлжинэ. Метро өндөр өртөгтэй босох нь тодорхой учраас нийтийн тээврийн хэрэгслийн хүчин чадлыг тооцоолсон байна.

Судалгаагаар нэг цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш байх ёстой гэнэ. Энэ танилцуулгын дараа Италийн ItalFERR, SALCEF, Salini Costruttori, Ancalso STS rpynn компанийнхан өөрсдийн бэлдсэн судалгаагаа тайлбарлав. Тус групп Европын томоохон хотуудад төслөө хэрэгжүүлсэн туршлагатай хамт олон гэнэ. Тэд хямд зардлаар иж бүрэн нийтийн тээврийн шинэчлэл санал болгов. Баруунаас зүүн тийш хэвтээ тэнхлэгт метро, хотын төв хэсэгт трам хэмээх төмөр замыг түшиглэсэн тээвэр, мөн цагт 1000-1500 хүн тээвэрлэх тусгай замын автобус Улаанбаатарт тохиромжтой гэж үзэв.

Италичуудын хувьд нийтийн тээвэрт дэд бүтцийн асуудлыг шийдэхдээ одоо байгаа дэд бүтцийг ашигласнаар зардал хямд тусна гэж тодорхойлов. Нийслэл дундуур тавигдсан төмөр замын шугамыг хангалттай өргөтгөх боломж харагдаж байна гэлээ. “Жайка”-тай судалгааны хувьд зарчим ерөнхийдөө адил. Ялгарах зүйл нь хямд зардлаас гадна хугацааны хувьд 3-5 жилийн дараа Улаанбаатарыг метротой болгочихно гэсэн судалгаа байлаа.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ц.Наранцэцэг ийнхүү тайлбарлалаа. “Улаанбаатар хотод шинэ тээврийн төрлийг бий болгох чиглэлээр нарийвчилсан судалгаанууд хийгдэж байгаа. Өнөөдөр Нийслэлийн захирагч бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Jica-н судалгааны явцын мэдээлэлтэй танилцан, хөрөнгө оруулалтын талаас Италийн компаниуд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт боллоо. Сонирхогч талууд ч мөн адил судалгаагаа нэгтгэж оролцуулах талаар санал бодлоро солилцсон юм. Дээрх бүх судалгаануудыг нэгдсэн нэг зангилаанд оруулж ямар хувилбар нь хамгийн үр өгөөжтэй байх талаар хэлэлцэх юм.

Ер нь өнөөдрийн хэлэлцүүлэг их өргөн хүрээг хамарч чадлаа гэж үзэж байна. Jica-c ямар оновчтой хувилбараар, ямар трансаар, ямар тээврийн хэрэгслийн сонголтоор, хэдий хугацаанд хийгдэж болох вэ гэдгийг танилцууллаа. Гэхдээ эдгээр нь явцын ажил учраас яг одоогийн байдлаар эцэслэн шийдэгдэх боломжгүй. Бидний хувьд өнөөдрийн хөдөлгөөний түгжрэл ихэссэн энэ цаг үед хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг хэрхэн түргэн шуурхай үйлчилгээнд гаргах эсэх талаар хамгийн богино хугацаанд юу хийж болох вэ гэдгийг ярилцсан.

Олон талаас нь ярьж, авч үзэн, аль замыг сонговол өнөөдрийн энэ нөхцөл байдлаас хялбар ангижрах вэ гэдгийг бид сайтар бодож үзэх нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт зөвхөн автобуснууд л явж байна. Өргөн хүрээтэй байдлаар одоо ашиглагдаж байгаа төмөр замыг ямар хэлбэрээр, яаж хүртээмжийг нь дээшлүүлэх вэ, түгжрэл ихтэй газар нийтийн тээврийг хэрхэн зохицуулж үйлчлэх вэ, шинээр нэвтэрч байгаа метроны чиглэл ямар байх вэ гэдгийг Монголын талаас асууж хариулт авлаа.

-Нийслэлийн шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдээс аль нь хэрэгжих боломжтой вэ?
-Шинэ тээврийн хэрэгслийн хувьд хамгийн оновчтой нь хөнгөн галт тэрэгний үйлчилгээ юм. Энэ нь бага даацын метро гэсэн үг. Үүнийгээ дагаад бусад авто замууд үйлчилгээнд хэрхэн явах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ шинэ метрог хонгилын системээр явуулахаар яригдаж байгаа. Эдгээрийн уялдаа холбоог сайжруулахад судалгаа нэн шаардлагатай.

-Урьдчилсан байдлаар хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэх вэ?
-2013 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Харин бүтээн байгуулалтын ажил 2014 оноос эхлэх төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр нарийвчилсан зураг төслөө гарган, ямар өртгөөр, ямар шийдлээр хийгдэх вэ гэдгийг судална. Улаанбаатар хотод иж бүрэн тээврийн хэрэгслүүд 2020 он гэхэд үйлчилгээнд гарсан байхаар төлөвлөгөөнд тусгагдсан. Италийн талаас энэ хугацааг наашлуулах саналтай байгаа. Богино хугацаанд хурдан чанартай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар дахин судлаж үзэх хэрэгтэй гэж тайлбарласан.

-Улаанбаатар хотыг метротой болгоё гэвэл хэдий хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй вэ?
-Нарийвчилсан судалгаанууд гарч байгаа учраас эцсийн байдлаар гараагүй байна. Их даацынх уу эсвэл хөнгөн даацын метро байх уу, үүнийг хэрхэн шийдэх вэ гэдгээс хамаараад зардал хэмжигдэнэ. Нийслэл хот маань хүн ам цөөтэй учраас метро ашигтай ажиллах боломжгүй гэж зарим мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа. Энэ талаар ч бид судалгаа хийнэ. Аливаа хотын хүн амын тоо таван саяас дээш байж л метро ашигтай ажиллана гэдэг. Гэхдээ өнөө цагт хамгийн гол нь иргэдийг замын түгжрэл, бухимдалгүйгээр зорчиход хонгилын системээр шийдсэн метро л хамгийн зөв шийдэл болоод байна.

-Төсөв дээр хүндрэл учрах болов уу?
-Тийм асуудлууд зайлшгүй гарах байх гэж үзэж байгаа. Аливаа тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гараад эхний 20 жил зайлшгүй алдагдалтай ажилладаг. Тэр алдагдлыг мэдээж төр даах байх. Гол нь энэ судалгаанууд нь хэрхэн тэр төсвийг багасгах вэ, ямар замаар алдагдлаа нөхөх вэ гэдгийг судлахад гол үүрэг гүйцэтгэх юм. Зарим улс орнуудын туршлагаас үзэхэд тусгай замын автобусууд бол хамгийн өртөг багатай нь. Гол нь тэдгээр автобуснуудын замын хөдөлгөөний менежментийг нь сайжруулаад, зорчигчдын гарах, орох гарцуудыг зөв шийдээд өгвөл ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй байх болоцоотой.

Солонгосын Сөүл хотын жишээгээр энэхүү тусгай зориулалтын автобусны зам нь хоёр урсгалаар зорчдог. Энэ замаар өөр тээврийн хэрэгсэл ороод байх шаардлагагүй. Харин зорчигчдын буух, суух талбайг өргөнөөр шийдэж өгсөн байдаг. Ер нь энэ метро гэдэг чинь хамгийн багадаа 7-10 жилийн хугацаанд барьж байгуулаад, буцаад зардлаа 20-30 жилийн дотор нөхөх бололцоотой байдаг юм.

-Мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр ямар оролцоотой ажиллаж байгаа бол?
-Хотын ерөнхий мастер төлөвлөгөөтэй бүх зүйл уялдаж байх ёстой. Нийслэлийн зураг төслийн хүрээлэн 2030 он хүртэл Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөх, хичнээн хүн амтай болох, хүн амын суурьшил хаагуур ихсэх, хаана хөдөлмөрийн аж үйлдвэрүүд байрлах вэ, яг хаана энэхүү тээврийн хэрэгслийн зорчих замыг барьж байгуулах талаар нарийн судалгаа хийж байгаа.

Дээрхи мэдээллийн дараа Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр урьсан зочдынхоо судалгаануудад талархал илэрхийлээд цаашдаа энэ асуудлаар удаа дараа уулзаж ярилцахаа амласан юм.

Ч.УЯНГА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car