antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 14, 2014 Comments are off

“Алтаргана-2014” наадам болно

нийтлэсэн Admin

altargana“Алтаргана-2014”  наадам энэ сарын 16-20-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд болно. Буриад үндэсний  өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэх хөгжүүлэх зорилгоор уг наадмыг уламжлал болгон зохиодог.

Энэ жилийн наадам үлгэр туульч, буриад дуу, буриадын орчин үеийн дууны бүтээл, яруу найраг зэрэг төрлүүдээр явагдах юм байна. Мөн Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Алтаргана” фото үзэсгэлэн болон баримтат кино дэлгэгдэх аж.  Түүнчлэн энэ үеэр Буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа болох бөгөөд “Дагина” гоо бүсгүйн тэмцээн давхар зохиогдох гэнэ.

Наадмын үеэр Монгол үндэсний хурдан морины уралдааны журмын дагуу их нас, соёолон, даага гэсэн гурван насны морьдын уралдаан болно.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car