antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 14, 2014 Comments are off

Герман 4 дэх удаагаа дэлхийн аварга боллоо

нийтлэсэн Admin

germen holbombogБразил улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Герман “машин”-нууд боллоо. Өнгөрсөн шөнө Герман, Аргентины шигшээ багийг 1:0 харьцаатайгаар хожин, дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа юм. Үндсэн цагт гоол оруулаагүй байсан хоёр баг нэмэлт цагт ширүүн өрсөлдөж, улмаар Германы шигшээ багийн хөлбөмбөгч Марио Готзегийн оруулсан ганцхан гоол тус багийг ийнхүү алтан медалийг авчирлаа. Энэ мөчийг Геманы фанатууд 24 жил хүлээсэн билээ.

Германы багийн хамгаалалт энэ өдөр гайхалтай байлаа. Ж.Боатенг, М.Хюммельс нарын бөмбөг таслалтууд багтаа их хэрэг болов. Урагшаа шахсан хамгаалалтын байрлалаас хурдтай довтлогчид бүхий Аргентинчууд алсын болон урт дамжуулалтуудаар сугарч гарч байсан ч тэд удаа дараа бөмбөгийг хамгаалж, довтолгоог зогсоосоор байв. Б.Швайнштейгер, Т.Кроос нар маш сайн буцаж, хамгаалалтандаа тусалж байсныг ч онцлох хэрэгтэй. Эцсийн мөчид тасалж, зогсоосон хамгаалалтуудынх нь дараа олон фенүүд нь урт амьсгаа авч байсан нь лавтай.

Дасгалжуулагч И.Лёв эцсийн эцэст зорьсондоо хүрлээ. Олон хүнд өөрийн гэсэн арга барилгүй, топ клубүүдээ хуулбарлаж, тийм ч их зүйл хийдэггүй, том тоглолтонд үргэлж бүтэлгүйтдэг хэмээн шүүмжлүүлдэг тэрээр энэ удаад өөрийгөө бүрэн харуулж чадлаа. Францын хурдтай багийг саармагжуулах мастер төлөвлөгөө нь гайхалтай хэрэгжиж, Бразилыг талбайд нь нуман тулгуурт оруулах их санааг зөвхөн тэр гаргасан. Энэ удаад ч гол тоглогч С.Хедира нь халаалтын үеэрээ гэмтэхэд түүнийг орлуулахаар 23 настай, өмнө нь шигшээдээ гараанд гарч үзээгүй К.Крамерийг илгээсэн нь олон хүнийг гайхшруулав. Хэдий тэр гэмтэл авч 30хан минут тоглосон ч дасгалжуулагчийнхаа итгэлийг алдаагүй. Түүнийг гэмтэл аван талбайг орхиход оруулсан сэлгээ нь ч санаанд оромгүй байлаа. Гоол оруулсан, дамжуулалт өгсөн тоглогчид бүгд сэлгээгээр орж ирсэн тоглогчид байсныг мартаж болохгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car