antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2014 Comments are off

“Gmail”-ийг монгол хэлээр ашиглах боломжтой боллоо

нийтлэсэн Admin

gmail“Google”-ийн цахим шуудангийн “Gmail” үйлчилгээг монгол хэлээр ашиглах боломжтой болжээ. Тодруулбал 58 хэлтэй байсан “Gmail”-ийг шинээр 13 хэлээр нэмэгдүүлсэн байна. Шинээр нэмэгдсэн хэлний сонголтуудын дунд армен, Хонгконгийн хятад хэл, Канадад хэрэглэдэг франц хэл болон гүрж, лаос, монгол хэл багтжээ.

Ингэснээр дэлхийн нийт интернет хэрэглэгчдийн 94 хувь нь “Gmail”-ийг ашиглах боломжтой болсон гэж “Google” албан ёсны блог хуудсаараа дамжуулан мэдээллээ. Харин “Gmail”-ийг шинээр танилцуулсан хэлээр ашиглахыг хүсвэл компьютер болон хөдөлгөөнт төхөөрөмж дээрх веб хөтөч ашиглах шаардлагатай юм байна. Учир нь “Gmail”-ийн гар утас болон таблет компьютерт зориулсан аппликейшнийг монгол хэлээр ашиглаж болох талаар эцсийн тов гараагүй байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car