“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас урсгал засварын ажил хийж байгаатай холбогдуулан нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тухайлбал, өчигдөр тус ажлын хүрээнд нийслэлээс алслагдсан дүүрэг болох Налайхын нэгдүгээр хороо “Ойн бирж” ШТС, Ронтэнь төмрийн үйлдвэр орчмын хэрэглэгчдийн цахилгааныг 10:00-18:00 цагийн хооронд хязгаарласан.
Тэгвэл Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлахгүй гэдгээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-нээс мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.