antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2014 Comments are off

Эмнэлгийн байгууллагууд наадмаар ажиллана

нийтлэсэн Admin

emnelgiin mashinИх Монгол Улс байгууллагдсаны 808, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 11320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авах ажээ.
Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя.
2014 оны долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд ажиллана.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж, холбогдох үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажиллана.
“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцан ажиллах юм байна.
Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car