Өчигдөр буюу долоодугаар сарын 7-ны өдөр Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Тэгвэл Урианхай сурын харвааны дүн гарчээ.
Нэгдүгээр байрт Урианхай сурын мэргэн, “Шинэ Налайх”, “Монбэт” багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж, урианхай сурын хошой мэргэний болзол биелүүлсэн байна.
Хоёрдугаар байрт Урианхай сурын хошой мэргэн, “Алдар” спорт хороо, Бригадын 016 анги, “Жем интернэшл” компанийн харваач Д.Мөнхгэрэл, гуравдугаар байрт “Хүч” спорт хороо, “АПУ трейдинг” компанийн харваач, Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү шалгарсан байна. Мөн дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Дуут сумын харваач Д.Чулуунбат, тавдугаар байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус шалгарчээ.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.