Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан манай улсад жуулчид ихээр ирдэг. Тэр тусмаа дэлхийд ганц Монгол наадмыг үзэхээр олон улс орноос жуулчид ирдэг ч гадны иргэнтэй хобоотой гэмт хэрэг багагүй гардаг нь нууц биш. Тэгвэл 2014 оны 07-р сарын 3 ний 13.30 минутын орчим СБД ийн 4-р хорооны “Хаан” банкны АТМ-ээс хуурамч картаар их хэмжээний мөнгө алдагдсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу энэ хэргийг Тамир-114 чиглэлийн ХЖА д/ч С.Төмөрбаатар а/а Г.Эрдэнэбат нар шалгахад АТМ-аас хуурамч карт ашиглан гадаадын иргэн 3,000,000 төгрөг авсан хэргийг илрүүлжээ. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн мөнгөний картны мэдээллийг бусдад алдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.