antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2014 Comments are off

Г.Буяндоржийн шүүх хурал хойшиллоо

нийтлэсэн Admin

buyandorjӨнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх дээр “Ноёд” группын Ерөнхийлөгч Г. Буяндорж нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал нээлттэй болох байсан. Тэгвэл хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.

Түүнийг  иргэн С.Билэгтэд зарсан  “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгаад байгаа.
Г.Буяндоржийн хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа юм. Харин  Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван, нотариатчин Цэрэннадмид нарт холбогдох  хэргийг тусгаарласан. Одоогоор Г.Буяндоржид холбогдоод байгаа хэрэг нь 10-аас дээш жилийн хорих ял төлөвлөөд байгаа гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car