antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2014 Comments are off

Хамгийн ашигтай хүнсний бүтээгдэхүүн

нийтлэсэн Admin

juice_2АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ. Эдгээр 20 нэрийн ургамлын зүйл, хүнсний бүтээгдэхүүний талаас илүү нь манайд ургадаггүй буюу тариалдаггүй, бас үйлдвэрлэдэггүй. Түүнчлэн өөр нэгэн эх үүсвэрт эрүүл энх, урт наслахын тулд  өдөр бүр тогтмол хэрэглэж байх 8 нэрийн хүнсийг нэрлэжээ. Гэтэл үүнд орсон  грек самар, хар болон түрэг шош, йогурт зэрэг нь  бас л манайд тэр бүр байдаггүй.  Ашигтай гэж нэрлэсэн дээрх хүнсний бүтээгдэхүүнийг бид импортоор, тэр тусмаа нэг орноос, тодотговол БНХАУ-ын Эрээн хотоос үндсэндээ ганзгын наймаагаар оруулж ирж байна. Сонирхолтой нь эдгээр хүнсний ихэнх нь Эрээнд бас ургадаггүй буюу тариалдаггүй, үйлдвэрлэдэггүй.   Эндээс монголчууд бид хүнсэндээ хаанаас гаралтай, хаагуур явж хичнээн тээврийн хэрэгсэл, агуулах зоорь дамжсан, хэдэн “нас”-тай, ямаршуу чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм болоо? Ямартай ч дэлхий нийтээр ашигтай гэж тодорхойлсон дээрх хүнсний бүтээгдэхүүний талаар товч тайлбарлая.
Алим. Организмаас хүнд металлуудыг зайлуулахаас гадна  цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулдаг тул  инсульт болон инфарктаас хамгаалах ид шидтэй.

Амтат жүрж.  А, С, В бүлгийн аминдэмээр баялаг энэ жимс цусны даралт ихсэх, судас хатуурах өвчлөлийг илааршуулахад тустай. Мөн таргалалтыг багасгаж, цусан дахь холестрины хэмжээг бууруулах үйлчилгээтэй.

Анар. Гранат нэрээр нь илүү мэддэг энэ  жимс  антиоксидант болон антоцианыг их хэмжээгээр  агуулдаг тул  бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлэх үйлчилгээтэй.  биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн анар жимсний шүүсийг тогтмол хэрэглэвэл нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй гэж эмч нар зөвлөдөг.



Бөөрөлзгөнө.
Бидний сайн мэдэх, антиоксидант их хэмжээгээр агуулдаг  энэ жимсгэнэ биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Түүнчлэн зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүс хоолондоо тогтмол хэрэглэж заншвал сайн.

Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, калий, С аминдэм ихээр агуулагдах ба бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гормон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн чалхыг сайжруулах үйлчилгээтэй.

Тоор. Тооронд агуулагдах калий нь зүрхний булчинг бэхжүүлэх, магний нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгох үйлчилгээтэй. Мөн арьсны эсүүд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгодог.

Улаан усан үзэм. Энэ төрлийн жимсэнд  олон тооны антиоксидант агуулагддаг. Усан үзэм нь цусанд бөглөрөл үүсэх процессыг удаашруулдаг.  Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь шүүснээсээ дутахгүй ач холбогдолтой.

Үхрийн нүд. Үхрийн нүд нь С аминдэмээр их баялаг, дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмжиж улмаар  даралтыг хэвийн болгодог.

Хар нэрс. Организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламж өндөртэй. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчнөөс урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. АНУ-ын Бостонийн их сургуулийн н эрдэмтэд  хүн 2-3 сарын турш өдөр бүр хагас аяга (стакан)  хар нэрс идвэл чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Чавга. Гол төлөв хатаасан байдлаар манайд ирдэг энэ жимс гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, цусны даралт, бодисын солилцоог хэвийн болгох, цусан дахь холестрины хэмжээг багасгах үйлчилгээтэй.

Чий жимс. Энэ жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холестрин, төмөр,  зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлэх үйлчилгээтэй. Черешня нэрээр нь танил болсон энэ жимсний үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг эрдэмтэд саяхан  нотолжээ.

   


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car