antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2014 Comments are off

Г.Буяндоржийн холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 7-нд болно

нийтлэсэн Admin

buyandorj“Ноёд” группын захирал Г.Буяндоржтой холбоотой эрүүгийн хэрэг хэдэн он дамжин яригдаж буй. Түүнийг  иргэн С.Билэгтэд зарсан  “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгажээ.
Г.Буяндоржийн хэрэгт   төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа гэнэ. Харин  Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван, нотариатчин Цэрэннадмид нарт холбогдох  хэргийг тусгаарласан   байна.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал энэ сарын 7-нд болох гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car