antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2014 Comments are off

Жүжигчин Линдсей Лохан “GTA-V” видео тоглоомыг шүүхэд өгчээ

нийтлэсэн Admin

lintsiХолливудын дуулиантай бүсгүйчүүдийн нэг Линдсей Лохан байнга л хэвлэлийн дуранд өртөж явдаг нэгэн билээ. Үргэлж энд тэндэнхийн шоу цэнгээнд очиж элдэв шуугиан тарьж явдаг тэрээр хар тамхинд донтож эмчилгээ хийлгээд авсан. 

Тэгвэл шар хэвлэлийн баатар Линдсей Лохан “GTA-V” видео тоглоомын зохиогчдийг шүүхэд өгчээ. Учир нь энэхүү тоглоомын “Lacey Jonas” хэмээх дүрийн гадаад төрх, хувцаслалт, дуу хоолой нь Лохантай маш адилхан гэнэ. Тэр ч бүү хэл “Лос Сантос” гэдэг хот нь Лос-Анжелес хотоос санаа авсан бөгөөд Лоханы амьдарч байсан “Вест Холливүд”-ийн “Chateau-Marmont” зочид буудал ч тоглоомд гардаг тухай шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ. Мөн тоглоомд “Lacey Jonas” дүр нь алдартай жүжигчин бөгөөд папараци нараас зугтаж байгаагаар гардаг болох нь Лоханыг санагдуулдаг гэнэ. Тиймээс алдарт жүжигчин маань гомдол гаргасан бөгөөд одоогоор нөхөн төлбөрийн хэмжээг хэлээгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car