antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 Comments are off

Хурдан морьдыг энэ сарын 9-нөөс бүртгэж эхэлнэ

нийтлэсэн Admin

hurdanmoriniizamҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдуулан өнөөдөр Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ жилийн улсын баяр наадамд тоосоо өргөх хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд эхлэх ба уралдаан уламжлал ёсоор болох гэнэ. Тодруулбал:
-10-нд хязаалан, шүдлэн,
-11-нд азарга, их нас,
-12-нд соёолон, даага,
-13-нд эрлийз морьдын уралдаан болон уяачдын наадам, холч болон жороо морьдын уралдаан тус тус болно.
Унаач хүүхдийн хувьд 7-16 настай байхаар заасан бөгөөд ингэхдээ даатгалын гэрээ хийн хамгаалах хэрэгслээр иж бүрэн хувцасласан байх шаардлага тавьжээ. Мөн хүүхдийн насыг нэмж уралдуулахаас сэргийлж төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг тулган бүртгэл хийх гэнэ.
Түүнчлэн энэ жилээс хурдан морины сэрвээний өндрийг тусгай лазер төхөөрөмжөөр хэмжин наадамчин олонд дэлгэцээр үзүүлэх бөгөөд морьдын сэрвээний өндрийг дараах байдлаар тогтоожээ.
-Азарга, соёолон 140 см,
-Их нас 141 см,
-Хязаалан 137 см,
-Шүдлэн 132 см,
-Даага 127 см дээш байвал тухайн насанд уралдуулахгүй.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car