Ийм цуу яриа хаврын түймэр мэт хүчээ аван тарж буй.1990 онд Засгийн газар алдарт хорьдугаар тогтоолоо гаргаж, монголчуудыг нэг өглөө сэрэхэд батлагдаж, бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн байв. Олныг цочоосон тэрхүү явдал эргэж ирэх бараан үүл эдийн засгийг биш юм гэхэд нийгмийг хэдийнэ бүрхжээ. Худал үгийг мянгантаа давтах аваас үнэн болдог гэдэг шиг энэ цуурхал үнэн болох вий гэх болгоомжлол олон хүнд төрж буйг нуух юун. Төвбанкны олон нийттэй харилцах албаны захирал хэвлэлд өгсөн ярилцлагаараа үүнийг ор үндэслэлгүй цуу яриа хэмээн үгүйсгэсэнгүй. Харин ч бүр “нэг бодлоор үнэн” хэмээн баталсан байна. Уг цуурхлыг дагаад банкууд зээлиин үилчилгээгээ хумьсан тухаи сураг чих дэлсэв. Хамгийн турүүнд төгрөгийн ханшийг хоёр дахин унагасан хорьдугаар тогтоолыг давтах нь хэнд ашигтай вэ гэдгийг бодлоо. Төгрөгийн ханшийн уналтаас болж борчуудын ходоодыг бага ч атугай баярлуулдаг өнөөх 21 мянга өнөөдрийн 10.5 мянган төгрөгтэй тэнцэж болзошгүй.
Хэрэв гадуур ярьж байгаа шиг төгрөгийн ханш он гармагц унавал энэ нь улсын төсвийг 170 тэрбумаар хэмнэх юм. Учир шалтгаан нь 21 мянга. За тэгээд ам.доллар, юань, вон, евро гээд монголчуудын өргөнөөр ашигладаг гадаад валютын ханш хавтгайран чангарч эмх замбараагүй байдал бий болохгүй гэх газар үтүй. Ер нь нэг их хүсээд байх эд биш дээ.
Эрх биш энэ талаар мэргэшсэн, манай улсын урдаа барьдаг эдийн засагч, санхүүчид ажилладаг учраас Монголбанк руу бүр тодруулбал дэд ерөнхийлөгч Н.Золжаргал руу утас цохилоо. “Банкууд зээлийн үйлчилгээгээ хаагаагүй байх. Уг нь оны эцсээр зээл хумигддаг шүү дээ. Дээрээс нь бодлогын хүүг нэмсэн. Тиймээс зээл хумигдах нь тодорхой. Ер нь манайхан гурваас тавдугаар сард л зээл их хэмжээгээр авдаг. 50 мянгатын дэвсгэртийн хувьд ямар ч сураг ажиг алга. Хорьдугаар тогтоолыг давтаж, төгрөгийн ханшийг буулгана гэдэг ор үндэсгүй цуу яриа” хэмээсэн юм. Түүний хэлж буйд итгэхгүй байх арга алга. Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлж буй Төвбанкны удирдлага түмэн олныг төөрөгдүүлж худлаа тайвшруулсан хариулт өгөөгүй биз. Н.Золжаргал еренхийлөгчтэй ярьсны дараа үнэхээр арилжааны банкууд зээлийн үйлчилгээгээ зогсоосон эсэхийг сонирхлоо.
Төгрөгийн ханш унах сураг сонсогдож эхэлмэгц олон нийтийн дунд банкууд зээлээ хааж байна гэх яриа бий болсон. Ялангуяа, арилжааны банкуудын орон нутаг дахь салбарууд зээл өгөхгүй байгаа талаар иргэд гомдоллож эхэлсэн юм. Одоогийн байдлаар ХААН, “Хас”, “Хадгаламж” банк хөдөө орон нутагт салбартай. Бидний сонссоноор Булган аймаг дахь ХААН, “Хадгаламж” банкны салбарууд иргэдэд нэг хэсэгтээ зээл өгөхгүй тухай мэдэгдсэн гэсэн. Тиймээс ЖДҮ-ийг дэмжих төсөл, цалин, тэтгэврийн зээл авах гэсэн иргэд он гарсны дараа авахаас өөр аргагүй болсон гэцгээж байгаа тухай ярьсан юм. Харин Улаанбаатарт банкны зээл хэвийн байгаа эсэхийг арилжааны банкуудаас тодруулахад “Хас” банк хэдийнэ зээлээ хаасан байв.
“Хас банк” 18-88:
-Өнгөрсөн даваа гаригаас эхэлж бүх зээлийг хаасан. Яагаад хаах болсныг хэлэх боломжгүй. Хэзээ зээл олгож эхлэхийг ч банкны удирдлагууд хэлээгүй.
ХААН банк 11-32-2333:
-Манайх одоохондоо зээлээ хэвийн олгож байна. Орон нутаг дахь салбарууд ч өгч байгаа. Одоогоор зээлээ хаах шийдвэр гараагүй. Иргэд хадгаламж нээлгэх нь сүүлийн хэдэн өдөр олширсон. Олонх нь ам.доллар хадгалуулж байна. Зээл хаах талаар манайхан юу ч яриагүй.
“Капитал” банк 50115040:
-Гадуур ийм яриа гарсныг сонссон. Одоогийн байдлаар ийм шийдвэр гараагүй. Бүх төрлийн зээл олгож байгаа. Хүмүүс ам.доллар худалдан авч, хадгаламжаа хөрвүүлэх нь харин олширсон. Олон нийтийн дунд ташаа мэдээлэл тархсан юм шиг байна. Тиймээс хүмүүс асуудалд ул суурьтай хандах хэрэггэй. Манайхаас хүссэн зээлээ авч болно.
“Капитрон” банк 11-32-8373:
-Сонин хэвлэлээр ингэж бичих болсон нь ямар шалтгаантайг мэдэхгүй. Манай банк бүх төрлийн зээлээ хэвийн олгож байгаа. Ам.доллар худалдан авах нь олширч буй зүйл ч анзаарагдаагүй.
“Кредит” банк 11-31-9038:
-Одоохондоо зээл олгож байгаа. Гадуур иймэрхүү яриа гарсан. Хүмүүс ч манайх руу хандаж энэ талаар лавлаж байна. Банкныхан өөрсдөө мэдээгүй байхад иргэд хаанаас олж сонссон юм бүү мэд. Үнэхээр ийм нөхцөлд орохоор бол Төвбанкнаас мэдэгдэл гаргана. Манайд лав удирдамж ирүүлээгүй.
“Голомт” банк 11-31-1530:
-Зээлээ хаах талаар яриагүй. Харин хүмүүс ийм зүйл ярьж байхыг сонссон юм байна. Энэ талаар одоохондоо мэдэгдсэн юм алга.
“Хадгаламж” банк 11-31-0103:
-Нийслэл болон орон нутгийн банкууд хэвийн ажиллаж, зээл олгож байгаа. Банкны хүрээнд ийм зүйл ер яриагүй. Харин хүмүүсийн дунд ийм яриа тархсан байна билээ. Энэ нь хэвлэлд гарсан мэдээллүүдээс болсон байх. Хэрвээ ийм байдал бий болвол банкуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах учиртай. Энэ талаар удирдамж ирээгүй. Тийм учраас санаа зоволтгүй.
Худалдаа хөгжлийн банк 11-31-2362:
-Манайх лав хэвийн ажиллаж байна.
Зээл олгож байгаа. Зээл хаах гэдэг их том асуудал. Үүнийг урьдчилж мэдэгддэг. Ер нь хүмүүс элдвийн цуурхалд автахдаа амархан юм. ХХБ-ны бүх төрлийн зээл хэвийн байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье.
А.Ариунболд
Г.Амартүвшин
Udriin sonin
Холбоотой мэдээ
Comments are closed.