antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2014 Comments are off

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулна

нийтлэсэн Admin

niislelНийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах” ажлын хэсэг байгуулах тухай А/547 захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах удирдах болон салбар хороодын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна.  Ажлын хэсгийн чиг үүргийг уялдуулан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар, хороодын хурлыг зохион байгуулах, стратеги боловсруулах байнгын ажиллагааг хангаж ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч нарт үүрэг болголоо.  Улаанбаатар хотын эдийн засгийн стратегийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны дотор боловсруулж дуусган, 2015 оны төсөвт шаардлагатай зардлыг тусгуулахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар, Ажлын хэсгийн ахлагч нарт үүрэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car