antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2014 Comments are off

Богд уулын арын замд суурь хучилт хийлээ

нийтлэсэн Admin

zamzasdaginduuБаянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам барих ажлыг “ЭСТО” ХХК он дамжуулан гүйцэтгэж байна.
Зайсангийн уулзвараас зүүн тийш Скай ресорт хүртэл 10 км замын суурь хучилтыг хийж нээснээр баяр наадмын өмнө Богд уулын арын замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж эхэллээ.
Энэ хэсэгт наадмын дараа өнгө хучилтын ажил хийгдэх юм. Харин Зайсангаас баруун тийш үргэлжлэх замын суурь ба өнгө хучилтыг 8 дугаар сарын 01-нээс өмнө хийж хүлээлгэж өгөх гэрээтэй. Богд уулын арын зам нь огцом эргэлт ихтэй тул туузан хашлага хийнэ. Хотын зүүн хэсгээс төв замд ачаалал өгөлгүй Яармаг-Нисэх чиглэлд шууд нэвтрэх энэ замыг “ЭСТО” компанийн замчид гурван бригадаар, 24 цагт хоёр ээлжээр барьж байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car