Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 2. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 5. Бага морь одтой, 6 цагаан мэнгэтэй хөх нохой өдөр.Буд гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.