antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2014 Comments are off

PLAYTIME-2014 наадмын тасалбарыг үнэгүй хүргэж өгнө

нийтлэсэн Admin

playtimeМонгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн  хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдана.
Энэ жилийн PLAYTIME 2014 наадам VIP zone-ыг анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone тасалбарыг 2014 оны 6-р сарын 23-ны өдрөөс Hi-Fi  рекордсын салбаруудаар 100,000 төгрөгийн үнэтэй худалдаална.
Харин наадмын тасалбар www.easyticket.mn, Hi-Fi рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000, хоёр өдрийн тасалбарыг 45,000, 7-р сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000, хоёр өдрийн тасалбарыг 55,000 төгрөгөөр авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000, хоёр өдрийн тасалбарыг 60,000 төгрөгөөр худалдаалах юм. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car