antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2014 Comments are off

Улаанбаатарт 27 хэм дулаан, дуу цахилгаантай бороо орно

нийтлэсэн Admin

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Туул, Тэрэлж голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр.  26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна.

2014 оны 7 дугаар сарын 02-ноос2014 оны 7 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв:

Долоодугаар сарын 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зарим,зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр ,4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2,3-нд говь талын нутгаар, 4,5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car