antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2014 Comments are off

Шотланд маягаар шарсан өндөг

нийтлэсэн Admin

ondoЭзэгтэй таны амралтын өдөрт зориулан бэлтгэдэг хоолны жор буландаа Шотланд маягаар шарсан өндөгийг хүргэж байна.

Жижигхэн Шотланд Өндөг
Энэхүү жор нь хэдий хэцүү биш ч, хэд хэдэн шаттай. Гэвч оролдоод үзээрэй, та харамсахгүй шүү! Та 30-ыг хийх хэрэгтэй бол энэ нь 12-ыг хийхтэй бараг адил хүч хөдөлмөр шаардах учраас танд амар байх юм. Шарсаны дараа хүсвэл халуунаар нь, хүсвэл шаржигнуур маягаар, хүсвэл дутуу болгосон байдлаар идэж болно. Зугаалгаар авч явахаар бол илүү нэг минут нэмж буцалгаарай.

  • Нийт бэлдэх хугацаа 20 мин. Шарах хугацаа ойролцоогоор 15 мин. 12ш өндөг.
  •   4 (чанартай) зайдас, ойролцоогоор 300 гр ½ халбага амтлаг паприк перец
  • 1 гишүү сайтар жижиглэж хэрчсэн шинэхэн розмарин, шар дэр (sage) ногоон амтлагч
  • 1 бүтэн задь, үрж нунтагласан
  • 3 атга гурил
  • 2 өндөг
  • 125 гр цагаан талхны үйрмэг
  • 12 ш бөднө шувууны өндөг
  • Ургамлын тос, шарахад зориулан
  • 1 шинэхэн төмс, тосоо шалгахад

1. Ус буцалгах зуураа зайдсаа задлан тавганд хийнэ. Перец, хэрчсэн ногоон амтлагчид, үрсэн задь самраас жаахныг давстай нэмээд сэрээгээр хутган, нухна. Гурил, өндөг, үйрмэг талх зэргээ тус бүр тавган дээр тавьж бэлдээрэй.
2. Бөднө шувууны өндгөө жижиг түмпэнд болгоомжтой хийнэ. Ус буцлангуут бөдний өндгөн дээр усаа хийгээд 2 мин болгоно, хэтрүүлэхгүй. Түмпэнг тосгуур дээр гаргаад, крантаа нээн өндгөн дээрээ 2-3 мин хэртэй хүйтэн ус асган зайлна. Болгоомжтойгоор өндөгний хальсыг хагалан эргүүлж хальслана. Хальслахдаа нэмэртэй гэж үзвэл, өндгөө гоожуулж буй усан доор барин хальсалж болно, энэ нь хялбар хальслахад туслах юм.
3. Энэ жорын видео заавар www.jamieoliver.com/how-to гэсэн веб хуудсан дээр байгаа. Хэрэгтэй гэж үзвэл тэндээс явцыг харж болно. Зайдасны бэлдсэн махнаас бага хэмжээтэйг таслан аваад, алган дээрээ хавтгайлж (диаметр нь ойролцоогоор 6 см) дунд нь нэг өндөг тавиад, цэвэрхэн гараараа өндгийг бүрхэн хэлбэржүүлнэ. (Өндгөө дагуулан бүрсэн нухашныхаа талуудыг нь дээш хумьж, зөөлөн шахан, хэлбэржүүлэхэд өөрийгөө дадлагажуулаарай.) 12 өндгөө энэ байдлаар бүрээд, гуриланд өнхрүүлэн бүрнэ. Тэгээд өндгөндөө өнхрүүлээд, үйрмэг талхаар бүрээрэй. Одоо илүү биетэй болсон байх учраас, илүү сайн хэлбэрт оруулж болно. Бэлэн болсоны дараа, шарах хүртлээ хөргөгчинд байлгаарай.
4. Шарах үедээ, гүн кастрол маягийн шарах савны 8 см хэртэйд ургамлын тос хийгээд, дунджаас дээш галд халаана. Савны талаас дээш тос хийгээгүй эсэхээ шалгаарай. Зүсэм төмс хийн тос халсан эсэхийг шалга. Төмс шаргал болон хөвж байвал тос бэлэн болсон гэсэн үг юм. Бэлдсэн Шотланд өндгийнхөө нэгийг тосонд хийгээд 4 минут орчим шарахад нэгэн жигд алтан шаргал өнгөтэй болсон байна. Өндгөө гаргаад дундуур нь хуваан болсон эсэхийг шалгаад, дараагийн өндгүүдээ 6-аар нь шараарай.
5. Болсон Шотланд өндгүүдээ цаас дэвссэн тавган дээр гарган тосыг нь шингээн давс цацаж өгөөд, Англи гич болон хүйтэн шар айрагны хамт зооглоорой.

Нэг Шотланд өндөг 152 кал, 8гр тослог (2 гр ханасан), 13 гр карб (1 гр сахар) агуулна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car