antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Дуучин Ч. Анугийн туулай жилд хийх хурим яасан бэ?

нийтлэсэн Admin

“Би жинхэнэ хайртайгаа учирсан. Тэр минь төрийн албан хаагч бас надаас нэг насаар ах. Өндөр, чийрэг биетэй, нүдэнд дулаахан сайхан залуу. Өмнө нь спортоор хичээллэдэг байсан.

Хөлбөмбөг үзэх дуртай, боловсролтой, зорилготой, сэхээтэн хүн бий. Бид хоёр бие биедээ зориулагдсан хүмүүс гэж хэлж болно. Би түүнээс өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүйгээ мэдэрсэн. Ирэх туулай жилд хуримлах бодолтой байгаа.  Бас Хандгайтын аманд таван га газар худалдан авсан.  Миний сэтгэлийг тэр газар үнэхээр их хөдөлгөж, эзнээс нь гуйж, нэлээд хөөцөлдөж байж өөрийн болгосон шүү. Миний мөрөөдлийн байшин л  тэнд босно. Тэнд үр хүүхдүүдээ тойруулаад хайртай хүнтэйгээ хүссэн бүхнээ хийж амьдрах болно” гээд олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн тэрээр одоо болтол таг чиг шүү.

Хуримаа эх орондоо хийнэ. Харин бал сараа Сингапурын Сентоса арал дээр өнгөрүүлнэ. Хуримын анхны шөнө түүндээ зориулсан, сэтгэл хөдөлгөм, гэнэтийн бэлэг барина. Би урьд нь Сингад аялж байхдаа бал сараа өнгөрүүлж байгаа хосыг харж байсан юм. Голын эрэг дээр хөвөх завинд хосууд сууж тэдэнд зориулсан мини оркестор хөгжим эгшиглэж, гэргийнх нь дээрээс онгоцоор мянга мянган сарнай цэцгээр бороо оруулаад л. Яг ийм л хуримыг төсөөлж байгаа гээд яриад л байсан. Одоо тэр олон сайхан зүйлүүдээ биелүүлэх цаг болоогүй юу. Туулай жил дуусах дөхөж байна ш дээ АНУ. Хайрт фэнүүд чинь хүлээсээр…

С.Ерөө


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car