antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2014 Comments are off

Н.Цэлмүүн “Хас”-ын бэр болж, Н.Нямтайшир охиныхоо инжинд “Хас” банкны хувьцааг худалдан авч өгчээ

нийтлэсэн Admin

shudarga_mn_1403659812_4a062u3m8113m4tdtdp7k9gd7nМонголын алт буюу МАК группын Ерөнхийлөгч Нямтайшир хэмээх энэ баян хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохиж яваа тэргүүн баячуудын нэг. Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм ганц л удаа олны нүдэн дээр ил гарсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Түүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг олгоход л Нямтайшир захирал дуртай дургүй Төрийн ордонд ирж, бас сэтгүүлч нарын нүднээс далдхан шагнал авчихаад ирсэн шигээ чимээгүйхэн алга болчихсон. Үнэнийг хэлэхэд Нямтайшир бол Монголын хүчний байгууллагаас төрж гарсан бизнесмен. Гэвч тэрээр сүүлийн үед хүү, охин хоёрынхоо хувийн амьдрал, эдлэж хэрэглэж байгаа зүйлүүдээс болж байнга олны анхааарлыг татах болсон. Олны дунд брэнд хатагтай хэмээн нэрлэгддэг Н.Цэлмүүн хэмээх хатагтай түүний ганц охин бөгөөд өв залгамжлагч нь. Аавыгаа дуурайсан бизнес сэтгэхүй сайтай энэ бүсгүй одоогоос хэдэн жилийн өмнө Цолмон хэмээх залуутай цуутай хурим хийж, охинтой болсон ч залуу хосууд удалгүй хоёр тийш болсон. Нөхрөөсөө салаад удаагүй Н.Цэлмүүн хатагтай Хас банкны гүйцэтгэх захирал, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн төрсөн дүү Ч.Ганзоригтой сүй тавьж, хамтын амьдралаа эхлүүлсэн.

Тэдний энэ хайр сэтгэлийн харилцаа холбоог Монголын тэргүүн баячуудын нэг Нямтайширч уухайн тас зөвшөөрч, охиныхоо ирээдүйд тун ч сэтгэл хангалуун байгаа гэнэ. Гэхдээ тэрээр аминаасаа илүү хайртай охиноо айлын бэр болгохоор гар хоосон явуулахыг хүссэнгүй. “Хас” банкнаас чамгүй ашиг хүртдэг энэ гэр бүлд охиныхоо эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийн тулд “Хас” банк болон түүний толгой компани болох Тэнгэр Санхүүгийн нэгдэлд хөрөнгө оруулалт хийж, том хувьцааг худалдан авч, охиноо ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон ХасБанкны ТУЗ-ийн гишүүн болох эрхийг нээж өгчээ. Н.Цэлмүүний хувьцааг нь эзэмшиж байгаа Хас банкны түүх жаахан ээдрээтэй. Уг нь  1998 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан “Микростарт” хэмээх төсөл нь Хөгжлийн алтан сан гэдэг санхүүгийн байгууллагад анх хөрөнгө оруулалт хийсэн. 2001 онд “Говийн эхлэл” банк бус санхүүгийн байгууллагатай нэгдэн “Хас банк” нэрээр Монгол Улсын банк санхүүгийн салбарт, тэр дундаа бичил санхүүгийн секторт хүч түрэн орж ирсэн банк. Энэ банкны 99 хувийг Ч.Ганхуягийн тэргүүлж байсан “Тэнгэр” санхүүгийн групп эзэмшдэг байсан аж. Харин одоо Ч.Ганхуяг, түүний төрсөн дүүгийн эхнэр Н.Цэлмүүн нарын гарт “Хас банк”,“Тэнгэр” санхүүгийн группын томоохон хувьцаа эргэлдэж байна. Энэ мэдээллийг Хас банкныхан ч батлаж байгаа бөгөөд тус банкны албан ёсны сайтад Н.Цэлмүүний зураг хөргийг залж, “Нямтайширийн Цэлмүүн, 2012 оноос ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон ХасБанкны ТУЗ-ийн гишүүн, 2007 оноос хойш Монголын Алт /МАК/ компанийн дэд ерөнхийлөгч, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр Худалдаа Хөгжлийн Банк болон МАК компаниудад 8 жилийн турш удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд хөрөнгө оруулалт, бизнесийн удирдлагын чиглэлээр арвин туршлагатай. Анх 2005 онд Худалдаа Хөгжлийн Банкны хөрөнгө зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байсан тэрээр 2007 онд МАК компанийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ба нийгмийн хариуцлагын хэлтэс, худалдан авалтын хэлтэс, худалдааны хэлтсүүдийг хариуцан ажиллаж байна. Мөн 2010 оноос хойш тус байгууллагын хөрөнгө оруулалт санхүүгийн хэлтсийг давхар хариуцан ажиллаж байна. Н.Цэлмүүн нь Индиана мужийн Valparaiso Их Сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд ХонгКонг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженерийн хөтөлбөрийг дүүргэсэн” гэсэн танилцуулгыг давхар оруулсан байна. Н.Цэлмүүний хувьцааг нь эзэмшиж байгаа Тэнгэр сангүүгийн групп нь Хас банкнаас гадна ХасБанк ХХК, түүний харуул хамгаалалт хариуцсан ХасСекьюрити ХХК, санхүүгийн түрээс олгох чиглэлээр ХасЛизинг ХХК, программ хангамж боловсруулан нийлүүлдэг Хорус Номадик Сольюшнз ХХК, Бүгд Найрамдах Киргиз Улсын бичил санхүүгийн компани болох МолБулак Кредит зэрэг олон компанийг эзэмшдэг юм байна.

 

Шударга.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car