Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг шалгах хяналтын үзлэг шалгалт зургадугаар сарын 10-наас эхлэн 24-нийг дуустал үргэлжилсэн байна.
Автотээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Замын цагдаагийн Газар, Улаанбаатар хотын банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хяналтын үзлэг, шалгалтын татвар хураалтыг нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж зохион байгуулсан билээ.
Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25 000 төгрөгөөр торгох юм байна.
Мөн тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд жолооч та өчигдрөөс буюу зургадугаар сарын 24-нөөс замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.