antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

А.Тлейхан гишүүн “хэлд орж” эхэллээ

нийтлэсэн Admin

УИХ-д дөрвөн жил болсон ч тэр болгон санал бодлоо чөлөөтэй илэрхийлээд байддаггүй. Ус балгасан мэт чимээгүй суудаг байсан гишүүд сонгуулийн салхитай зэрэгцэн “хэлд орж” эхэлжээ. Ялангуяа Баян-Өлгийн гурав хэмээх нэрийг аль хэдий нь авсан гишүүдийн нэг болох А.Тлейхан огцом “хэлд орж” эхэллээ. Ёстой л нөгөө хэлд орж байгаа хүүхэд шиг эв хавгүйхэн үгтэй асуултуудыг байнгын хороо, чуулганы хуралдаануудад тавьдаг болов. Түүнийг ийнхүү нүдэн дээр нь илт “хэлд орох”-ыг харсан гишүүд нь заримдаа бүр өхөөрдөм бололтой “А.Тлейхан гишүүн асуусан болохоор хариулъя” гэж ирээд л бага зэрэг жуумалзан хариулт өгнө. Гэхдээ яахав дээ дөрвөн жил улс төрийн халуун тогоонд буцалчихаад ядаж ярьж сурахгүй бол утгагүй биз дээ. Б.Бат-Эрдэнээс авахуулаад УИХ-ын халуун тогоонд хэлд орсон гишүүд их байгаа болохоор А.Тлейхан ч гэсэн амархан сурах биз. Үг нь эвлэрээгүй ч гэсэн омогтой асуух юм билээ.

Б.САРАН

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car