antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Дундговьд хүн шатаасан хэрэг гарчээ

нийтлэсэн Admin

Дундговь аймгийн Луус суманд уржигдар орой 34 настай Т хэмээх залууг айлын өвөлжөөнд шатаасан хэрэг гарсан байна. Өглөө гэрээсээ халамцуу, мотоцикльд сундлан гарсан худ ураг хоёр өөр айлын хотонд очсоноор ийм явдал болжээ. Энэ талаар тус сумын Засаг дарга н.Ойнбороос тодруулахад “Сумын төвөөс 30 гаруй км зайд орших Элст гэдэг газарт энэ хэрэг гарсан. Тухайн өдрийн 19.00 цагийн орчим мэдээлэл ирсэн. Тэр айлын хүний ярьснаар бол хонинд яваад ирэхэд нь хоёр залуугийн нэгийнх нь цээжин бие шатаж, нөгөө нь мотоцикль дээрээ унтаж байж. Тэгэхээр нь ойролцоох айлд очиж, хэл хүргэсэн юм билээ.

Бид аймгийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгчихөөд, эмч аваад очсон ч нөгөө хүн нь нас барсан байв. Цээжин хэсэг нь шатаж, толгой нь нэлэнхүйдээ бөөрөнхий хар юм болчихсон, нүд халтирмаар байсан. Хүргэн нь нэлээд согтуу “Би хажуугийн айлд унтаж байсан. Юу болсныг санахгүй байна” гэсэн. Хүн шатаах нь байтугай зодоон ч ховорхон гардаг, тайван газар учраас сумынхан маань их цочирдсон байдалтай байна” гэв.

Талийгаач залуу эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд энэ хэрэгт сэжигтнээр татагдаад буй хүргэн нь хоёр хүүхэдтэй аж. Хонинд явж байгаад ирсэн гэх 21 настай залууг ч сэжиглэн байцааж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car