antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Архи, тамхины бизнес эрхэлдэг хүн УИХ-д нэр дэвшиж болох уу?

нийтлэсэн Admin

УИХ-аар хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн Х.Баттулга санаачлан өргөн барьжээ.

Уг хуулийн төсөлд хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгохоор тусгасан аж. Сонгуулийн тухай хуульд ийн зааснаар өнөөгийн архи, тамхины замбараагүй хэрэглээг цэгцлэхээс гадна УИХ-ын гишүүд өөрсдийн бизнестээ тохирсон хууль баталдаг байдлаас урьдчилан сэргийлэх зорилготой хэмээн төсөл санаачлагч нь тайлбарласан байна. Ерөөс УИХ-ын гишүүн нь ард түмний элч учраас тэдний ашиг сонирхлыг, баримтлан ажиллах ёстой хэмээн төсөлд тусгасан байжээ.

Гэсэн ч энэхүү санал нь өнгөрөгч мягмар гаригт хуралдсан Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхний дэмжлэгийг авч чадаагүй аж. Түүгээр ч зогсохгүй энэ төрлийн бизнес эрхэлдэг гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан сурагтай. Тухайлбал, Х.Баттулга сайдын намын нөхөр УИХ-ын дэд дарга Г.Батхүү төсөлд эгдүүцсэндээ “Тэгвэл хуульдаа 17 чингэлэг спирттэй холбоотой хүмүүсийг УИХ-ын сонгуульд оруулахгүй гээд заачихвал яасан юм” хэмээн Х.Баттулга сайдад хандан хэлээд авчээ.

Т.ГЭРЭЛМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car