120 мянгатын автобусны буудал дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын дам нурууг өнөө шөнө угсрах аж. Тиймээс энэ шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл Энхтайваны гүүрээс урагш замын хөдөлгөөнийг бүтэн хааж, аюулгүй байдлыг хангахаар болжээ. Ийн дам нурууг байршуулсны дараа лифтийн суурь, шат угсрах ажлууд хийгдэх аж. Уг гүүрэн гарцын гүйцэтгэгчээр “Эм Би Эй Эс”, “Гиацинт” ХХК-иудын түншлэл ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй юм байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.