Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Д.Батмөнхийг шаггүй тендерчин гэх яриа саарал ордноор гарчээ.
Эрхэм зөвлөх өөрийн танил талын компаниуддаа боломжийн мөнгөн дүнтэй тендерийг шууд л ногоон гэрлээр авч өгдөг гэнэ. Тэгээд ч түүний энэхүү байдлыг мэдсэн УИХ-ын дарга З.Энхболд бусад холбогдох албаны хүмүүст хэлж байж тендерээс хол байлгахаар болсон байна.
Хамгийн ойрын нэг жишээг цухас дурьдахад Д.Батмөнх УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн “Моносфарм трейд” ХХК-нд боломжийн үнэтэй тендер авч өгчээ.
Тодруулбал ЗГХЭГ, Худалдан авах ажиллагааны газраас хамтран зарласан “Аймгуудын нэгдсэн оношилгооны төв болон хүүхдийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах” тендерт оролцоход нь ихээхэн дэмжлэг үзүүлсний ачаар Л.Эрдэнэчимэгийн компани шууд л ногоон гэрлээр авч чадсан аж. Тендер чухам ямар шалгаруулалтаар явсан болоод ийм яриа гарсан юм бол гэж олон хүн сонирхож байгаа нь лавтай.
Тухайлбал “Моносфарм трейд” ХХК тендерийн хамгийн анхны багцад бусад оролцогчдоос 310, дараагийн багцад 296 сая төгрөгийн илүү санал өгсөн мөртлөө ийнхүү ялалт байгуулсан аж. Бас нэг хачирхалтай зүйл нь тендерийн хорооны үнэлгээнд их сонин хэд хэдэн албан тушаалтай нөхдүүд байсан байна.
Тодруулбал “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн, “Дээд язгуур” ТББ-ын тэргүүн зэрэг хаа хамаагүй хүмүүс үнэлгээний хорооны комиссд багтаж ажилласан нь өнөөг хүртэл олон хүний гайхширлыг төрүүлээд байгаа юм.
Мэдээж энэхүү тендерт гол үүрэгтэй хүн нь эрхэм зөвлөх Д.Батмөнх байсан. Тиймээс эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх энэхүү тендерт албаар мэргэжлийн бус хүмүүсийн баг бүрдүүлж дээрх тендерийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувийн компанид авч өгсөн гэж хардаж байгаа хүмүүс олон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус хүмүүсээр бүрдсэн тендерийн үнэлгээний хороо дээрх компанийг хууль бусаар ялуулсан гэж үзэн бусад оролцогч компаниуд нь гомдол гаргаж дахин үнэлгээ явуулахыг шаардсан байна.
Түүнчлэн үнэлгээний хорооныхон “Түншлэлийн гэрээ”-н дээрээ нэлээд маргалдахад зөвлөх Д.Батмөнх нэгэн сонин гаргалгаа хэлж тэдний амыг тагласнаар “Моносфарм трейд” ХХК-ийн үнэлгээг дахин үнэлэхээс татгалзан тус компанид ялах эрхийг нь өгч байсан байна.
Юутай ч үнэлгээ дахин хийхийг шаардсан олон компанийн гомдлоос болж УИХ-ын дарга З.Энхболд Д.Батмөнхийг тендерээс хол байлгахаар шийдсэн нь энэ болов уу гэж хардагдаж буй юм.
Эцэст нь хэлэхэд зөвлөх Д.Батмөнх үнэхээр “Моносфарм”-ийг далдуур дэмжиж тендерт ялуулсан бол асуудал үүсэх нь лавтай.
Р.Саруул
Эх сурвалж:

Холбоотой мэдээ
Comments are closed.
