antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2014 Comments are off

Бразиль 2014: Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхэд бэлэн болжээ

нийтлэсэн Admin

“Бразиль 2014” дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нэг хоногийн дараа эхэлнэ. Энэ жилийн цомын төлөө 32 орны баг, тамирчид өрсөлдөх ажээ. Зохион байгуулагчид 2,9 сая тасалбар зарсан бөгөөд 600 мянган жуулчин Бразильд ирнэ гэсэн тооцооллыг гаргажээ.

image
Дэлхийн хөлбөмбөгийн аваргыг угтаж 12 шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж байна. Сао Пауло хотын 68 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 12-нд буюу манай цагаар 13-нд тэмцээнийг нээж, Бразиль, Хорватын шигшээ багийн тоглолт болно.
82366-970x600-1
    Бразилийн ерөнхийлөгч Дилма Роузефф дэлхийн аваргыг үзэх 600 мянган жуулчныг хүндэтгэж, нисэх онгоцны буудлуудын засвар шинэчлэлийг ажлыг бэлэн болгоно гэдгээ амласан юм. Сао Пауло, Бразиль, Рио Де Жанеро, Манаус, Бело Хоризонте хотуудад шинэ терминал барьж байгаа билээ.
170610238
Тус улсын Засгийн газар 800 сая долларыг жуулчид, тамирчид, зохион байгуулагчдыг хамгаалахад зарцуулж байгаа нь хөлбөмбөгийн аваргын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Нийт 170 мянган цагдаа, цэрэг хамгаалалтад оролцоно.
Рио Де Жанеро хотын захиргаа тэмцээн болох газраас 7 км радиус дотор нисдэг тэрэг, онгоц нисэхийг хориглосон байна.
brazil-world-cup-mobile-phone-failures-1

FIFA тэмцээн болох газруудад интернэт харилцааны найдвартай системүүдийг суурилуулж байна.

brazil-world-cup-mobi_conv(3)

Нэг цэнгэлдэхэд 70 мянган хүн цугларч, бүгд дэмжиж буй багаа ялсан, ялагдсан эсэхийг утсаар мэдээлэх учир үүрэн холбооны найдвартай системийг суурилуулжээ.

OB-YG386_brazil_G_20130719182809

FIFA зөвшөөрөлгүй газар тасалбар зарахыг хоригложээ. Дамлаж зарсан тасалбараар цэнгэлдэхэд нэвтрэх боломжгүй.

brazilstreet_reuters

Рио Де Жанеро хотын гудамжийг дэлхийн аваргад зориулан чимэглэжээ.

brazilcar_reuters

Бразилийн шүүгч Нельсон Павиотти үндэсний багийн өмсгөлийг бэлгэдэн ногоон, шар өнгийн хувцас өмсөж, машинаа ч мөн будуулжээ. Тэр үндэсний төрийн далбагаа зуруулахаа ч мартсангүй.

brazildrink_reuters

Сао Пауло хотын бармен элсэн чихэр, төрөл бүрийн жимсээр амталсан уламжлалт коктэйлээ бэлтгэж байна.

brazilmusic_reuters

Нийслэл Бразила хотод гудамжны хөгжимчид замын тэмдэг дээр зогсон, хөөрөн баясч байна.

article-2544849-1AE878A400000578-639_634x421

Дэлхийн урлаг соёлын одод Бразильд цугларчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car