antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 Comments are off

Төрийн үүргээ биелүүлээгүйгээс хорих ангид хүмүүс өлсгөлөн зарлаж, амиа алдаж байна

нийтлэсэн Admin
horih“Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өчигдөр зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт ХЗЯ, ШЕЗ, ЦЕГ, АТГ, УЕПГ, нийслэлийн Цагдаагийн газар, Хуульчдын холбоо, Дүүргийн эрүүгийн хэргийн I, II шүүхийн шүүгчдийн төлөөлөл оролцлоо.
Тэд хорих ангид хоригдож байгаа сэжигтэн болон ялтаны эрх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн. Мөн хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй аливаа ажиллагаа хангалттай үндэслэлд тулгуурлаж, хууль, шударга ёсонд нийцсэн байх асуудлыг хэлэлцүүлгээр хөндөж, 11 заалттай зөвлөмжийн төсөл гаргасан юм.
Уг төсөлд шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгч, прокурор, өмгөөлөгч, Улсын дээд шүүхийн шүүгч, УЕПГ зэрэг хууль сахиулах үйл ажиллагааны субьектэд цагдан хоригдогсдын эрхийг хамгаалах тухай зөвлөж, санал болгосон байна. Хэлэлцүүлэгт оролцогчид зөвлөмжийн төсөлтэй холбоотой байр суурь, санал бодлоо илэрхийлсэн юм. Ингээд тэдний саналыг тоймлон хүргэе.

Өмгөөлөгч Ж.Энхчулуун: Монголын төр иргэнээ амьд явуулах үүрэгтэй

“Ер нь эрүүдэн шүүх ажиллагааны мөн чанарыг ямар өнцгөөс яаж тодорхойлох, энэ ажиллагаа нь хүний эрхийг яаж хөндөж байна гэдэг өөр асуудал. Үүнийг мэргэжлийн төвшинд маш их судалгаа хийсний үндсэн дээр хэрхэн улам төгөлдөржүүлэхийн тулд бодлого гаргагчдын төвшинд хандах хэрэгтэй. Саяхан Цагдан хорих 461 дүгээр ангид хүн нас барлаа. Үүнийг янз, янзаар л ярьж байна. Гэхдээ энэ бол манай хуулийн байгууллагынхны үйл ажиллагаа ямар хэмжээнд очиж вэ гэдгийг харууллаа. Монголын төр иргэн бүрээ амьд явуулах, эрхийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байгааг нь л харуулсан явдал болсон. Тэгэхээр хуулийг хэрэглэдэг, хэрэгжүүлдэг эдгээр субьект өөрсдийнхеө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх асуудлаар бодитой алхам хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Үүний эхлэл энэ хэлэлцүүлэг байх” гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүгч Б.Сарантуяа:

-Хамгийн их тулгамдаад байгаа цагдан хорихтой холбоотой асуудал дээр хүмүүсийн тал бүрийн санал бодлыг сонсч зоригтой алхам хийж байгаад баяртай байна. Цагдан хорих шүүн таслах асуудал дээр зөвхөн шүүгчдийг буруутгаж болохгүй. Шүүгчид баяр ёслрл, амралтын өдрөөр амардаггүй. Цагдан хоригдож байгаа хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх нь өмгөөлөгчийн хийх ажил. Хүний амь нас хохирсон асуудлыг судлаад үзэхээр өмгөөлөгчийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн байдаг. Мэргэшсэн шүүгч Прокурор нар материалаа бүрдүүлээд хүрээд ирдэг. Гэтэл шүүгч шүүх хуралд өдөржин сууж байна. Хуулийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна. Тиймээс дүүргийн анхан шатны шүүхэд нэг шүүгч цагдан хорих асуудлыг дагнан хариуцаж байгааг өөрчилж, шүүгчид тойргийн журмаар хуваарилан өгч шийдвэрлүүлдэг зохион байгуулалтад шилжинэ гэдгийг авч хаях хэрэгтэй. Хэлэлцүүлгээс гарч байгаа уриалгыг хууль, бодлого боловсруулдаг хүний чихэнд хүргэх хэрэгтэй.
Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ч.Баянтүмэн:
-Цагдан хорих асуудлыг нэг шүүгч дагнан хариуцаж байгааг өөрчилж, тойргийн журмаар шийдвэрлэдэг байж болохгүй. Улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь хүндэвтэр. Үүний 60 хувь нь нийслэлд үйлдэж байна. Нийт гэмт хэргийн 30 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Тиймээс энэ байдлыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна.

Шүүгч С.Олзод: Мэтгэлцэх зарчим явахгүй байгааг үгүйсгэж байна

Зөвлөмжийн хоёрдахь хэсэгт “Шүүх цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хэрэглэхгүй байх, энэ арга хэмжээг авах, сунгах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх прокурор, өмгөөлөгчийн тайлбар, хүсэлтийг сонсох, мэтгэлцэх нөхцөлөөр хангах… гэж заасан байсан. Харин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн С.Олзод “Бид ЭБШХ-ийн 58,68 дугаар зүйл болон Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын хамтарсан захирамж, тушаалыг барьж ажиллаж байгаа. Өмгөөлөгчийн мэтгэлцэх зарчмыг хангахгүй байна гэж хэллээ. Хэрэв өмгөөлөгч өөрөө ЭБШХ-ийн 68.3, 69.10-т заасанчлан шүүхэд хүсэлтээ гаргахгүй бол шүүх мэтгэлцэх зарчим хангана гэдгийг авч хэлэлцэхгүй байгаа. Учир нь нэг шүүгч өдөрт 2-3 шүүх хуралд оролцож байна. Баривчилснаас эхлээд сэжигтэн болон яллагдагчийг цагдан хорьсон хугацааг сунгах асуудал дандаа хурлаар орж байгааг бүх өмгөөлөгч мэдэж байгаа. Би өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид очиж хүртэл шүүх хурлаа хийж байна. Тиймээс мэтгэлцэх зарчим явахгүй байна гэдгийг үгүйсгэж байна.

Хууль сахиулах байгууллага эрх мэдлээрээ бамбай хийж, хүний эрхэнд халддаг

Уг хэлэлцүүлэгт хууль сахиулах, тэр дундаа цагдан хорих үед хүний эрхийг хамгаалах хууль зүйн арга зам, туршлагын талаар гурван судлаач илтгэлээ толилуулсан юм. Үүнээс ХЗЯ-ны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газар /ЭЗШБГ/-ын ахлах мэргэжилтэн Г.Оюунболд хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд хууль сахиулах байгууллага хүчний эрх мэдлээрээ бамбай хийж, хүний эрхэнд халдахаа урьтал болгодог байсан. Гэхдээ энэ апдаа нь тухайн албан хаагчийн буруу гэхээсээ илүүтэй хуулийн зохицуулалтаас шалтгаалан салбарын төвшинд буруу дадал болон тогтсон” хэмээн дүгнэснээ дурдсан юм. Харин судлаач А.Ариунболдын сүүлийн хоёр жилийн шүүхийн шийдвэр дэх цагдан хорих арга хэмжээний статистик мэдээнд хийсэн дүн шинжилгээг оролцогчид хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлтийг статистикт суурилан судлах нь үр дүнгүй хуучинсаг арга гэж дүгнэсэн байна. Хэлэлцүүлэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл, статистик мэдээ, гадны улс орны туршлагыг танилцуулж, халэлцэх замаар өнөөгийн практикт цагдан хорьж буй үндэслэлийг оновчтой байлгах талаар дурдлаа.

Б.Батаа: Дур зоргоороо хэн нэгнийг хорих боломж нээлттэй байна

Цагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүс Хүний эрхийн үндэсний комисст хандан гомдол гаргадаг. Тэдний гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг, ямар зөвлөмж, гарц гаргалгаа өгдөг талаар ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай байгууллагад ирж буй гомдлын хэдэн хувь нь цагдан хорихоос ирж байна. Тэдгээрийн гомдлыг шийдвэрлэх боломж хомс байдаг гэдэг?

-Өнгөрөгч онд нийт 699 гомдол ирсний 60 орчим хувь цагдан хорих байр болон хорих ангиас ирсэн. Энэ бол өндөр үзүүлалт. Эдгээрийг аваад үзэхээр таслан сэргийлэх арга хэмжээ авч батлан даалтад гаргаж өгөөч, хилс хэрэгт холбогдчихлоо, эрүүл мэндийн байдал хүнд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн гурван үндсэн асуудал байдаг. Тухайн хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан ч эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь нээлттэй байх ёстой. Тиймээс бид гомдлыг хүлээн авч, хорих байранд нь очиж ажилладаг. Шийдвэрийн хувьд холбогдох байгууллагад нь зөвлөмж, шаардлага хүргүүлдэг, өргөн барьдаг илтгэлдээ оруулдаг. Энэ онд бид өргөн барьсан илтгэлдээ эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд бүлэг сэдэв оруулсан. Хоригдогчийн эрүүл мэндээ хамгаалуулах, цагдан хорих байр шилжүүлэх зэрэг эрхийн асуудлыг тусгасан.

-Ирсэн гомдлыг шийдвэрлэх эрх хязгаарлагдмал гэлээ. Шийдвэрлэх нэг гарц нь олон нийтэд ил болгох байх л даа?
-Ерөнхийдөө хүний эрхийн үндэсний байгууллага нь төрөөс хараат бусаар бие даасан байдалтай ажилладаг. Мөн нээлттэй ажиллаж, ирсэн гомдлыг мэдээлж, шаардлагатай бол зөвлөмж шаардлага хүргүүлдэг. Нийтэд мэдээлэх гэдэг хамгийн том зүйл. Олон нийтэд ил болгож, нийтэд мэдээлснээрээ төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудап гаргаж тавьдаг.

-Та өмнө эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтнийг цагдан хорих үндэслэл байхгүй гэж ярьсан?

-Тийм. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч хорьж, цагдаж эрх чөлөөг нь хязгаарлаж болохгүй гээд Монгол Улсын Үндсэн хуулийн заалт болон Олон улсын зарчим байна. Гэтэл манай ЭБШХ-ийн 68.1-т хорьж, цагдах үндэслал байхгүй. Зөвхөн хорих нь байдаг. Сэжигтэн шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор цагдан хорино гэсэн байдаг. Зорилго нь субъектив өөрөөр хэлбэл, таамаглалын шинжтэй. Дотоод итгэл, хатуухан хэлбэл дур зоргоороо хэн нэгнийг хорих боломж нээлттэй байна. Өнөөдрийн ЭБШХ нь хуулийн байгууллагад боломжийг маш өргөн хүрээтэй олгочихсон. Үүнээс болоод Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдох хүний тоо 800-аас буухгүй байна. Мөн хуульд энэ үндэслэл бүрдвэл сэжигтэнг нэн даруй суллана гэсэн заалт байхгүй. Тэр үндэслэлийг хуульчилж, суллах үүргийг хуулийн байгууллагад өгөх ёстой. Тэгэхгүй бол сэжигтэнг хэргийг шийдвэрлэж дуустал нь хорьдог хандлага түгээмэл байна. Дашрамд дурдахад өнгөрсөн онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл зааснаар 1984 хүнийг сэжигтэн, 16521 хүнийг яллагдагчаар ч татаж, нийт 3610 хүнийг цагдан хорьж, 267 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Нийт зөвшөөрөл олгосон хүнээс 132 хүн буюу 3.6 хувь нь насанд хүрээгүй, 151 буюу 4.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

 С.Ичинхорлоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car