Зуслан чиглэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргасан. Нийслэлийн Авто замын газраас “Наранбулаг Хан” ХХК-тай гэрээ байгуулж, “Зунжин” худалдааны төвийн баруун талбайд 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын хоёр зогсоол, дөрвөн хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний гурван метр өргөнтэй, 130 метр урттай зам барих ажлыг эхлүүлээд байна. Ирэх сарын 1-нд зогсоолыг иж бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэй бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр зорьж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил 50 хувьтай байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.