antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

today091909:00-10:00 цагийн хооронд Сэргээн Засах Хөгжлийн Үндэсний төвийн Сургалт судалгааны газрын 38 дахь хичээлийн жилийн төгсөлт Сэргээн Засах Хөгжлийн Үндэсний төвд  болно. ХАХНХЯ-ны сайд, БСШЯ-ны сайд нар оролцоно.  Утас- 99169710

10:00 цагаас Хүний нөөцийн удирдах ажилтнуудын “Хөдөлмөрийн салбарын бодлого- Хамтын ажиллагаа 2014” форум  Чингис зочид буудалд болно. Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг оролцоно.

11:00 цагаас АНУ-ын Хуурай замын цэргийн Инженерийн корпусаас (USACE) Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн Төсөл сэдвийн дор холбогдох яамд, байгууллага, хүрээлэнгүүдийн ажилтнуудад зориулсан уулзалт семинарыг зохион байгуулагчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгнө. Арга хэмжээ Зайсанд байх Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. (ХААИС-ийн эсрэг талд). Утас: 9904-9834

11:00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2014 оны эхний 5 сарын статистик мэдээллээр Үндэсний статистикийн хорооны байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 261502, 99155044

11:00 цагаас Нобелийн утга зохиолын шагналт Орос Зөвлөлтийн зохиолч Михайл Александрович Шолоховын Дэлхийн сонгодог сор бүтээлийн нэг “Дөлгөөн дон роман”-ны киноны судалгаа сэдвээр Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвийн орлогч дарга кино судлаач Игорь Николаевич Моиеесив уулзалт ярилцлагыг КУДС-ийн Оюутан театрт  зохион байгуулна. Утас: 88089187

11:10 цагаас Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүй хийх гэж байна” сэдвээр Тусгаар Монголын төлөө нэгдэгсэд хөдөлгөөнөөс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.

12:00 цагаас МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран “Бид Эрдэнэтийнхэн” аянг зохион байгуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

13:00 цагаас Харанга хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш тус хамтлагт тоглосны 25 жил, бөмбөртэй амьдралаа холбосны 50-н жилийн ойн өдрүүдийг тохиолдуулан Харанга хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ  Хэвлэлийн Хүрээлэнд сонирхолтой мэдээлнэ.

13:30 цагаас Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх, төлбөр авах журам, Агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журмын талаарх мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд   болно.

17:00 цагаас Монгол улсын газрыг гадныханд хувьчлах гэж байгаа хуулийн эсрэг зохион байгуулах цуглааны Чингисийн талбай дээр болно.

19:00 цагаас Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car