antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2014 Comments are off

Зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбоно

нийтлэсэн Admin

huЭнэ онд автозамын салбарт нийт 37 төсөлд 465,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байна. 37 чиглэлд 1886 км автозам, 8 хэсэгт 2040 метр урт гүүр баригдана. Улсын төсвөөс 76,8, Чингис бондоос 219,8, гадаадын зээл, тусламжаар 168,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна гэж Зам, тээврийн дэд сайд Х.Ержан “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээллээ.
2014 онд 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Эдгээр ажлын явцын талаар, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох 133 км замын ажилд 5 компани оролцож, ажлын явц 56,7 хувьтай байна. Хөвсгөл аймгийн 174,3 км замын ажил 50, Дорнодын 288,4 км замын ажил 67,8, Сүхбаатар аймгийн 177,9 км замын ажил 42, Завханы 294,1 км замын ажил 16,5 хувьтай, Говь-Алтай аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох автозамын ажил 33 хувьтай байна гэж танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car