antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2014 Comments are off

Солонгост байгаа Монгол иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ

нийтлэсэн Admin

soВалютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын БНСУ дахь нийгмийн даатгал төлөгчдөд зориулсан шинэчилсэн тушаал гарчээ.

БНСУ-д сар бүр 40.000 воны тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдэд 2014 оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн сар бүрийн эхний даваа гарагийн өдрийн Монголбанкны ханшаар тооцон даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулахаар болсон байна.
Энэ сарын хувьд Монголбанкны 2014.06.02-ны өдрийн БНСУ-ын вонын ханш 1.78-тай байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл 71.200 төгрөг, цалин 1.017.143 төгрөгөөр бичигдэхээр болж байгаа аж.
Дашрамд дурдахад, БНСУ дахь Нийгмийн даатгалын алба 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2013 оны нэгдүгээр сараас БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон өргөжин тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн тэтгэврийн даатгал, гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Тус төв Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны дөрөвдүгээр гарц, замын эсрэг талд White Horse байрны есөн давхарт байрлаж байгаа ажээ.
       Холбогдох утас: 02-2278-8030, 02-2278-8034, 02-2269-3883

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car